Засаг дарга нар сургалтад хамрагдаж байна
2012-03-30

Нийслэл хотноо энэ өдрүүдэд бүх аймаг, сумын Засаг дарга нар сургалтад хамрагдаж байна.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа  энэ сургалтын үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэний цахим үнэмлэх иргэдэд хэрхэн түгээх талаар мэдээлэл өгсөн. Иргэний цахим үнэмлэхийг ирэх сарын 6-ны өдрөөс хэвлэж эхлэх бөгөөд энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа. Харин аймаг орон нутаг дахь Ажлын дэд хэсгийг тухайн шатны Засаг дарга нараар ахлуулахаар Засгийн газар энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа шийдвэрлэсэн юм. Санал хураах машиныг яаж ажиллуулах, тухайн үед цахилгаан тасарвал яах вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар аймаг, сумдын Засаг дарга нар сургалтын үеэр илүүтэй сонирхож байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран Засаг дарга нарыг Сонгуулийн тухай хууль болон иргэний цахим үнэмлэх олгохтой холбоотой гарын авлагаар хангаж, цаг үеийн мэдээлэл өгчээ. Д.Цэцэг.  
Shuud.mn
Сонин хачин
Gh:
Tonuulchin deeremchid 12 oniii songuuuliar uchir ni oldoh. Bgaaaa bvgdded ni nogooon torgon deeel. Nomrvvleh yum. Shvv hahhahah
2012-03-30
Hj:
Batbold hulgaigaa zaaj ogoh gej. Bgaa. Biz bas durgvi hvrgesniiig ni. Buud geed haramsaltai ni nogoo. Noyod ni aimguudiiin bvh horongo tosoviiig Ali hediiin. Zalgichihsan bdag batboldiiin Oroitson boroooy
2012-03-30
ьмим:
сонгуулийн дуудлага байна лээв намынхантайгаа сү батболд уулзаж бусад намынханм архидаж өнгөрөөв арай л бна гай л бна
2012-03-30