Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид олимпийн эрх нэмж авч чадсангүй
2012-03-31

Казахстан улсын нийслэл Астана хотод болж байгаа “Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах Азийн тэмцээнд эрэгтэйчүүдийн 6 жингийн барилдаан болж манай улсаас 6 бөх барилдсанаас 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, 60 кгийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 96 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нар олимпийн эрхийн төлөөх барилдаанд ялагджээ.   Энэ тэмцээнээс Узбек, Энэтхэг, Япон улс тус бүр 2 эрх, Иран, Казакстан, Киргиз, Тажик улс тус бүр 1 эрх нэмж авчээ. Дөрөвдүгээр с арын 1-ний өдөр эмэгтэй бөхчүүдийн барилдаан болно.  

Тэмцээний дүн

Эрэгтэй

55 кг   1. Амит Кумар, Amit Kumar /Энэтхэг/ 2. Шиничи Юмото, Shinichi Yumoto /Япон/ 3. Дамдинбазарын Цогтбаатар /Монгол/ 3. Хиаовин Хонг /БНХАУ/ Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Дамдинбазар Цогтбаатар нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт киргизийн бөх Нурлан Макеналиевийг 1:0, 0:1, 3:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт японы бөх японы бөх Шиничи Юмотод 0:1, 1:0, 0:6 онооны харьцаагаар дийлдэж Өмнөд Солонгосын бөх Во-Жу Лийг 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль дээр буужээ. 60 кг   1. Масуд Махмуд Эсмаэль Пооржоубари, Masoud Mahmoud Esmoeil Poorjouybari /Иран/ 2. Йогешвар Дут, Yogeshwar Dutt /Энэтхэг, азийн аварга/ 3. Улан Надырбек /Киргиз/ 3. Фархад Усманзода /Тажик/ 5. Ганзоригийн Мандахнаран /Монгол/ Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнаран нэгдүгээр тойрогт туркмений бөх Рамил Режеповыг 1:0, 7:0 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Сенг-Чул Лийг 3:1, 0:1, 2:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт энэтхэгийн бөх Югешвар Дуттай барилдаж 0:1, 0:7 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Улан Надырбектай таарч 0:1, 0:3 онооны харьцаагаар дийлджээ. 66 кг   1. Ихтияр Наврузов, Ikhtiyor Navrizov /Узбек/ 2. Акжурек Танаторов, Akzhurek Tanatorov /Казакстан/ 3. Дай Сунг Ким /БНСУ/ 3. Сушил Кумар /Энэтхэг/ 5. Буянжавын Батзориг /Монгол/ Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Буянжавын Батзориг нэгдүгээр тойрогт узбекийн бөх Ихтияр Наврузовт 0:4, 1:1 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Дай Сунг Кимд ялагджээ. 74 кг   1. Рашид Курбанов, Rashid Kurbanov /Узбек/ 2. Сошике Такатани, Sohsuke Takatani /Япон/ 3. Доржваанчигийн Гомбодорж /Монгол/ 3. Чонгуао Шанг /БНХАУ/ Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Азамат Сюфиевийг 3:0, 2:0 онооны хаьцаагаар ялж гуравдугаар тойрогт японы бөх Сошике Такатанид 5:3, 0:4, 1:4 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Юн-Сик Литэй барилдан хожжээ. 84 кг   1. Есхан Насер Лашгари, Ehsan Naser Lashgari /Иран/ 2. Заурбек Сокиев, Zaurbek Sokhiev /Узбек/ 3. Ацуши Мацумото /Япон/ 3. Юсуп Абдусаломов /Тажик, Олимпийн наадам болон ДАШТ-ний мөнгөн медальт // 5. Оргодолын Үйтүмэн /Монгол/ Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Оргодолын Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Заурбек Сокиевт 0:1, 0:5 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд японы бөх Ацуши Мацумотод 6:0, 1:1, 2:3 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалиас мултарчээ. 96 кг   1. Курбан Курбанов, Kurman Kurbanov /Узбек/ 2. Рустам Искандери, Rustam Iskanderi /Тажик/ 3. Доржхандын Хүдэрбулга /Монгол/ 3. Магомед Мусаев /Киргиз/ Энэ жинд 8 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Муасам Хатрийг 1:1, 1:0, 3:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Рустам Искандарт 2:0, 0:6, 3:5 оноогоор ялагдаж хятадын бөх Хиаоченг Гуиг 3.0, 2:3, 2:0 онооны харьцаагаар хожжээ. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
ENIIG ZAAVAL UNSHARAA...ODOO IIM BAIDLIIG DUUSGAH TSAG BOLSON:
Mongol hunii Zaaval unshih eostoi niitlel… http://hamugmongol.mn/news/show/id/1316
2012-04-01
balzak1213:
eee olimpiin erh 1nch avaagui chaavasdaa
2012-03-31