Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн эрх нэмж авч чадсангүй
2012-04-02

Казахстан улсын нийслэл Астана хотод 3-р сарын 30-наас 4-р сарын 01-ний өдрүүдэд болсон чөлөөт бөхийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй бөхчүүдийн 4 жингийн барилдаан боллоо. Манай улсаас 3 жинд эмэгтэйчүүд барилдсанаас МУГТ Ц.Энхжаргал олимпийн эрхийн төлөөх барилдаанд ялагдлаа.                 Олимпийн эрх авах гурав дахь сонгон шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Таньюань хот, тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Финланд улсын Хельсинк хотод болно.                     Гурав дахь сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин бүрт эхний гурван байр эзлэсэн эрэгтэй, эхний хоёр байр эзлэсэн эмэгтэй бөхөд, дөрөв дэх сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин бүрт эхний хоёр байр эзлэсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно

Тэмцээний дүн

Эмэгтэй

48 кг   1. Хуинг-Жо Ким, Hyung-Joo Kim /БНСУ/ 2. Ти Ли Нгуен, Thi Lua Nguyen /Вьетнам/ 3. Цогтбазарын Энхжаргал /Монгол/ 3. Минхринисо Нурматова /Киргиз/ Энэ жинд 7 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Неха Нехатай таарч 4:2, 0:1, 1:0 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Хуинг-Жо Кимд 1:4, 1:1 онооны харьцаагаар ялагдаж узбекийн бөх Даулетбек Якшимуратоваг 1:0, 3:1 оноогоор хожиж хүрэл медаль авчээ. 55 кг   1. Геета Геета, Geete Geeta /Энэтхэг/ 2. Жи-Еун Им, Ju-Eun Um /БНСУ/ 3. Вилайман Тхонгкам /Тайланд/ 3. Нинх Тран Ти Дю /Вьетнам/ 9. Эрдэнэчимэгийн Сумьяа /Монгол/ Энэ жинд 9 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт хятадын бөх Чен Янгтэй барилдаж 0:1, 0:4 онооны харьцаагаар ялагджээ. 63 кг   1. Елена Шалыгина, Yelena Shalygina /Казакстан/ 2. Азиза Тунюбекова, Aziza Tynybekov /Киргиз/ 3. Анита Анита /Энэтхэг/ 3. Квин Лионг Ти /Вьетнам/ Энэ жинд 7 бөх өрсөлджээ. 72 кг   1. Куоко Хамагучи, Kyoko Hamaguchi /Япон/ 2. Жиао Ванг, Jiao Wang /БНХАУ/ 3. Бадрахын Одончимэг /Монгол/ 3. Хан-Вит Канг /БНСУ/ Энэ жинд 7 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нэгдүгээр тойрогт хятадын бөх Жиао Вангтай барилдан 0:3, 3:0, 1:1 онооны харьцаагаар хожигдож энэтхэгийн бөх Преет Каур Гюршараныг 3:1, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртжээ.

Багийн дүн

            I байр              БНСУ, 33 оноо                      II байр                        Энэтхэг, 28 оноо III байр           Вьетнам, 25 оноо                  ҮI байр          Монгол, 18 оноо

Эрэгтэй

55 кг   1. Амит Кумар, Amit Kumar /Энэтхэг/ 2. Шиничи Юмото, Shinichi Yumoto /Япон/ 3. Дамдинбазарын Цогтбаатар /Монгол/ 3. Хиаовин Хонг /БНХАУ/ Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Дамдинбазар Цогтбаатар нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт киргизийн бөх Нурлан Макеналиевийг 1:0, 0:1, 3:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт японы бөх японы бөх Шиничи Юмотод 0:1, 1:0, 0:6 онооны харьцаагаар дийлдэж Өмнөд Солонгосын бөх Во-Жу Лийг 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль дээр буужээ. 60 кг   1. Масуд Махмуд Эсмаэль Пооржоубари, Masoud Mahmoud Esmoeil Poorjouybari /Иран/ 2. Йогешвар Дут, Yogeshwar Dutt /Энэтхэг, азийн аварга/ 3. Улан Надырбек /Киргиз/ 3. Фархад Усманзода /Тажик/ 5. Ганзоригийн Мандахнаран /Монгол/ Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнаран нэгдүгээр тойрогт туркмений бөх Рамил Режеповыг 1:0, 7:0 онооны харьцаагаар, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Сенг-Чул Лийг 3:1, 0:1, 2:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт энэтхэгийн бөх Югешвар Дуттай барилдаж 0:1, 0:7 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Улан Надырбектай таарч 0:1, 0:3 онооны харьцаагаар дийлджээ. 66 кг   1. Ихтияр Наврузов, Ikhtiyor Navrizov /Узбек/ 2. Акжурек Танаторов, Akzhurek Tanatorov /Казакстан/ 3. Дай Сунг Ким /БНСУ/ 3. Сушил Кумар /Энэтхэг/ 5. Буянжавын Батзориг /Монгол/ Энэ жинд 10 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Буянжавын Батзориг нэгдүгээр тойрогт узбекийн бөх Ихтияр Наврузовт 0:4, 1:1 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Дай Сунг Кимд ялагджээ. 74 кг   1. Рашид Курбанов, Rashid Kurbanov /Узбек/ 2. Сошике Такатани, Sohsuke Takatani /Япон/ 3. Доржваанчигийн Гомбодорж /Монгол/ 3. Чонгуао Шанг /БНХАУ/ Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Азамат Сюфиевийг 3:0, 2:0 онооны хаьцаагаар ялж гуравдугаар тойрогт японы бөх Сошике Такатанид 5:3, 0:4, 1:4 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Юн-Сик Литэй барилдан хожжээ. 84 кг   1. Есхан Насер Лашгари, Ehsan Naser Lashgari /Иран/ 2. Заурбек Сокиев, Zaurbek Sokhiev /Узбек/ 3. Ацуши Мацумото /Япон/ 3. Юсуп Абдусаломов /Тажик, Олимпийн наадам болон ДАШТ-ний мөнгөн медальт // 5. Оргодолын Үйтүмэн /Монгол/ Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Оргодолын Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Заурбек Сокиевт 0:1, 0:5 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд японы бөх Ацуши Мацумотод 6:0, 1:1, 2:3 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалиас мултарчээ. 96 кг   1. Курбан Курбанов, Kurman Kurbanov /Узбек/ 2. Рустам Искандери, Rustam Iskanderi /Тажик/ 3. Доржхандын Хүдэрбулга /Монгол/ 3. Магомед Мусаев /Киргиз/ Энэ жинд 8 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Доржхандын Хүдэрбулга нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Муасам Хатрийг 1:1, 1:0, 3:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Рустам Искандарид 2:0, 0:6, 3:5 оноогоор ялагдаж хятадын бөх Хиаоченг Гуиг 3.0, 2:3, 2:0 онооны харьцаагаар хожжээ. 120 кг             1. Артур Таймазов, Artur Taimazov /Узбек/ 2. Марид Муталимов, Marid Mutalimov /Казакстан/ 3. Парвиз Хади /Иран/ 3. Айал Лазарев /Киргиз/ Энэ жинд 10 бөх өрсөлджээ.

Багийн дүн

            I байр              Узбек, 52 оноо                       II байр            Монгол, 42 оноо III байр           БНХАУ, 42 оноо                   IҮ байр           Энэтхэг, 40 оноо   А.Алт
Shuud.mn
Сонин хачин