Мьянмарт сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа
2012-04-02

Энэ жил цэнхэр гаригт маань улс орнуудад явагдах олон олон сонгуулийн нэг нь болох зүүн өмнөд Азийн Мьянмар улсын парламентын сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Энэхүү сонгуулиар тус улсын түүхэнд анх удаа сөрөг хүчний нам үнэмлэхүй ялалт байгуулж чадлаа. Сөрөг хүчний намын тэргүүн хатагтай Аунг Сан Сү Ки Рангун хотод албан ёсоор ялалтаа тунхагласан юм. Хатагтай Аунг Сан Сү Ки гэрийн хорионд 15 жил суусан ба энэ үедээ бичсэн зохиолоороо Нобелийн шагнал хүртэж байсан юм. 1990 онд түүний байгуулсан нам ийнхүү сөрөг хүчин болж ялалт байгуулж буй нь энэ. Хатагтай Аун Сан Су Киг өнгөрсөн жил тус улсад айлчилсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон дэмжихээ илэрхийлсэн. Улмаар Мьянмар нь зүүн өмнөд Ази дахь АНУ-ын шинэхэн стратегийн түнш болох магадлалтай гэнэ. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Мьянмарын сөрөг хүчин нь дотооддоо цэргийн дэглэмд олон жил талхилагдсан ард түмний дэмжлэгтьэй, гадааддаа Цагаан ордноос бүрэн дэмжлэг хүлээж байгаа юм. АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэнээр Мьянмар улс нь ардчиллын замд эргэлт буцалтгүй орох эхлэлийг тавилаа хэмээжээ. Одоогоор тус улсын томоохон хотуудад сөрөг хүчний дэмжигч бирмчүүд ялалтын баяраа тэмдэглэж байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
болж дээ хөөрхий. энэ өдрийг тэр мөн ч удаан хүлээсэн байхдаа. хаа очиж тэр цэргийнхэн нь овоо мужик юм аа
2012-04-02
sss:
Mongoliin erh barigchid Mynmarin tsergiihnees 7 dor yum. Ene jil ted bas l songuuli budiluulna
2012-04-02
sss:
Myanmariin tsergiin deglem songuuliig ni budiluulaagui baina sh dee. Mongoliin ardchilal budaa yum aa neeree.
2012-04-02
Mongol irgen:
Bayar hurgey! Olon jil zovson doo. Bas neg duutei bollooo".........
2012-04-02