“Алтан чагнуур” -ын эзэд тодров
2012-04-02

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа эмч нартаа зориулсан “Алтан чагнуур” арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Монголын эмч нарын Үйлдвэрчний эвлэлээс хамтран Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж, дотор судлалын төрлөөр “Ачтан” эмнэлгийн хоол боловсруулах тасгийн эрхлэгч Амаржаргал, хүүхэд судлалын төрлөөр Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Баасанжав, эх барих эмэгтэйчүүд судлалаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, мэс засал судлалаар Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Мэс засал, гэмтлийн клиникийн их эмч Батсайхан, нүүр ам судлалын төрлөөр Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн Нүүр амны мэс заслын тасгийн эрхлэгч Итгэлт нарын эмч нар шилдгээр шалгарлаа. “Алтан чагнуур” шагналд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас тэргүүний 56 эмч, 19 төрлөөр нэр дэвшиж, тэднээс шалгарсан шилдэг 15 эмч “Алтан чагнуур”-ын эзэд болов.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин