Улаанбаатарын хөрс, уснаас уран илэрчээ
2012-04-02

2011 оны арваннэгдүгээр сард  Science of the Total Environment хэмээх АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд Улаанбаатарын гүний усанд ураны агууламж өндөр байгаа төдийгүй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас тогтоосон жишиг хэмжээнээс хэтэрсэн тухай бичжээ. Судалгааг АНУ-ын судалгаа, шинжилгээний томоохон хүрээлэнгүүдийн нэг болох Анн Арбор дахь Мичиганы их сургуулийн эрдэмтэд Монголын ЭМШУИС-ийнхны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн байна. Тэд 2011 оны 6-7-p сард УБ хотын долоон дүүргийн 129 худгаас авсан усны дээжийг хүйтэн сэрүүн газарт хадгалж байгаад АНУ явуулж, лабораторт шинжилжээ. Шинжилгээгээр усан дахь хүнцэл хэвийн хэмжээнд байгааг тогтоосон ба огт санамсаргүйгээр худгийн усанд уран олж илрүүлсэн байна. Гүний усны дээжинд  0.01 –57 мкг/л хэмжээтэй буюу дунджаар 4.6 мкг/л уран агуулагдаж байжээ. Нийт дээжний 5.4 хувьд ураны агууламж 15 мкг/л-ээс дээш, 10 хувьд нь 10 мкг/л-ээс дээш байжээ. Гэтэл дэлхийн ихэнх орнуудад  гүний цэвэр усан дахь ураны агууламж 1.0 мкг/л -с хэтэрдэггүй байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
шуудай шуудайгаар нь цацраг идэвхт бодис улаанбаатар хотын ундны эх гүний худгуудад хийдэг юм байналдаа. яж амьд явах вэ энэ улсад. хэн хийгээд монголчуудын талыг устгах гээд байна.
2012-04-02
Chadraa:
Teer jil Uranium yn xelterxiig xadgalj chadalgyi aldsan ni odoo UB-yn xorsond uldej dee zailuul
2012-04-02
ZOCHIN:
Us maani iim bol heseg hugatsaanii daraa heden bayachuud l eruul uldeh yum baina
2012-04-02