Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
2012-04-02

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо хамтран Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр баримт бичиг боловсруулж байгаа юм байна. Бурхан Халдун уулыг Чингис хааны төрж, өссөн нутаг, дэлхийн анхны тахилгат уул гэдгээр нь дэлхийн өвд бүртгүүлэх аж. Ингэхийн тулд ирэх арванхоёрдугаар сар гэхэд материалаа Дэлхийн өвийн хороонд өргөн барьсан байх ёстой аж. Ингэснээр Олон улсын байгаль орчныг хамгаалах холбоо тухайн газарт очиж, судалгаа хийн, үр дүнг танилцуулж, Дэлхийн өвийн хорооноос тухайн газрыг бүртгэх эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Uneheeriin surleg, saihan uul shuu.
2012-08-08
ari:
bvrtgegdeesei bile
2012-04-03