Нийтийн тээврийнхэн ажлаа танилцуулав
2012-04-02

Нийслэлийн нийтийн тээврийн газрын харъяа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын өдөрлөг өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.   Тухайлбал, Ханын материалаас Нарантуул худалдааны төвийн чиглэлд буухиа үйлчилгээ эрхэлдэг Эс Энд Эй компани тус чиглэлд зорчдог иргэдийнхээ дунд өнгөрөгч бямба гаригт өдөрлөг зохион байгуулав. Тус компани нь 30 гаруй бага оврын нийтийн тээврийн хэрэгсэлтэйгээр 60 гаруй хүнийг ажлын байраар хангадаг аж.   Өдөрлөгийн үеэр хорооны эмзэг бүлгийн иргэдэд тээвэрчдийн чин сэтгэл шингэсэн бэлгийг гардуулж, үйлчилгээний талаар санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн иргэдийн дунд санал асуулга явуулж, саналын хуудсны арын серийн дугаараар азтай зорчигчийг шалгаруулж урамшуулсан аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
tuul:
вокзал 7-н буудал япон цогцолборын чиглэлийн автобус маш их хүлээлгэж байж ирдгээс гадна бүгд замдаа ямар нэгэн байдлаар доголдож зогсож байдаг ихэнхдээ түлш дууссан тосоол цацсан гэх хариултууд зорчигчдод өгдөг энэ тал дээр анхаархыг хүсий өвлийн хүйтэнд бага насны хүүхэдтэй ингэж явхад хэцүү байна!!!!!!!!!!!!!!! Иим байж бас тээврийн хөлсөө нэмнэ гээд байгаам даа!!!!!!!!!!!!!!!!!!
2013-01-17
Chimgee:
Gan hiits-Zaisan chigleliin avtobusnuud buudaluud deeree zogsohgui hungui hurnee urd hoinoo orood uraldaj baigaa ch ym shig yvah ym. Onoodoriin jisheeg helehed l 21-009 nomertoi avtobus hooson hurnee buudald baigaa zorchigchdoo abahguigeer ybj baih ym. Er ni ene chigleliin avtobusnuudad hynalt tavidag gazar gej baidag ym bolov uu? Zarim ued jolooch ni etssiin buudal deeree avtobusandaa untaj baigaa ni haragddag ym. Zarim avtobusnuud ni buudlaasaa dutuu ergej bn. Uund anhaaral tavij hynaj shalgaj uilchilgeeg ni saijruulmaar baina shuu darga nar mini!!!
2012-04-02