“Алтан хайч-2012” Олон Улсын их наадам болно
2012-04-03

Үсчин, гоо засалч оюутан суралцагчдын “Алтан хайч 2012” Олон Улсын X их наадам энэ сарын 19-нд болох гэж байна. Тус наадмыг техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Монголын оюутны холбоо,  Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Үсчин, гоо заслын мэргэжлээр суралцагсдын аварга шалгаруулах уг уралдаанд Япон, ОХУ, Солонгос, Монгол улсын хэмжээнд үсчин гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа суралцагчид оролцох юм. Тэмцээнд оролцогчид эмэгтэй чөлөөт тайралт хэлбэржүүлэлт, хуримын будалт, хумсны чөлөөт сэтгэмж зэрэг найман төрлөөр өрсөлдөх юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
1968:
"Star TV" gees ta buhend hamgiin ashigtai altan bolomjiig olgoj baina. Ta manai hamgiin ih uzegchtei "Mongold" anhdagch zar huleen avah "1968" ariljaa medeelliin hotolboriin dunduur ooriin zar surtalchilgaag bolomjiin uneer hamgiin gol ni olon olon "BONUSTAIGAAR" bairshuulah bolomjtoi bolloo. Delgerengui medeelliig 88070378 dugaaraas lavlana uu!!!
2012-04-03