Цаазын ял сонссон монгол эрэгтэй давж заалдана
2012-04-03

БНХАУ-ын Тяньжиний боомтоор  мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад баригдсан монголчуудад тус улсын Ардын шүүхээс ял оноожээ. Тодруулбал 2011 оны есдүгээр сард хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Монгол Улсын иргэн  Б,Н нарт бүх насаар нь хоригдох ял оноосон бол Г, Ц нарт тус бүр 15 жилийн хорих ял оноолоо. Харин 800 грамм героин залгиж явсан иргэн Б-д цаазын ял оноожээ.  Шүүхээс ял сонссон монголчууд давж заалдах шатны шүүхэд хандах юм байна. Тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын үеэр  манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас орчуулагчаар хангажээ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин