Цэргийн госпиталь орчин үеийн шинэ лабораторитой боллоо
2012-04-03

ХБНГУ-ын Бундесверээс манай Зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний лабораторийг буцалтгүй тусламжаар өглөө. Лаборатори хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд П.Шаллер, ХБНГУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа М.Райнберг, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Клиникинй төв госпиталийн эмч ажилтнууд оролцов.   2008 оны 11 дүгээр сард Берлин хотноо хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын хамтран ажиллах тохиролцооны дагуу  ЗХ-ний Төв госпиталь болон ХБНГУ-ын Мюнхен хот дахь Бундесверийн Бичил амь судлалын хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа аж. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Цэргийн госпиталийн лабораторид нийт 20500 орчим еврогийн Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний тоног төхөөрөмжийг өнөөдөр бэлэглэлээ. Тус лабораторид Молекул биологийн шинжилгээ хийснээр төрөл бүрийн халдварт өвчнийг оношлох, хянах, ДОХ, элэгний В, С вирусын шинжилгээг тооны аргаар өндөр түвшинд хийх боломжтой болжээ. Мөн иммунологийн шинжилгээний оношлогооны багажаар хавдрын болон дааврын шинжилгээг хийснээр эмчилгээний чанар, үр дүнг хэмнэх юм байна.   Зэвсэгт хүчний төв госпиталийн нэгдсэн лабораторийн эрхлэгч, хошууч Д.Алтантуул “2008 онд хоёр улсын сайд нарын хамты ажиллагааны үр дүн өнөөдөр гарч байна. Оношлогооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд тавих анхаарал илүү нэмэгдэж байна.   Бид өмнө нь нарийн мэргэжлийн оношлогоо, шинжилгээг  III шатлалын томоохон эмнэлгүүдэд илгээж хариугаа хүлээж цаг алддаг байсан. Одоо тийм зүйлгүй болж байна. Харин энэ лабораторид ажиллах боловсон хүчний хувьд ХБНГУ-д бэлтгэгдэж байгаа. Мөн тун удахгүй тус улсаас оношлогоо шинжилгээний мэргэжлийн баг хүрэлцэн ирж, сургалт явуулсны дараа оношлогоо шинжилгээний ажил жигдэрнэ”.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
хосоо:
амжилт хүсье танай эмнэлэг хувийн вэб сайтгүй юмуу ажлын байр хэр байдаг вэ яаж зарлагддаг юм бол
2012-09-05
Tuul emchid amjilt husie. Germand sursan hergee gargaad baij dee
2012-04-04
Hi Altantuul emchdee ajliin amjilt husie
2012-04-04
sengee:
Za ashgui dee, amjilt husie!
2012-04-04
sain baina:
saihan bedee baina shuu. Ajliin amjilt husie
2012-04-03