Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчид сургалтад хамрагдав
2012-04-03

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Тэгш дүүрэн” хороо Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэхэд дэмжих төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан 10 хоногийн сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтын хүрээнд 30 хүүхдийг сэргээн засалч, мэдрэлийн, хүүхдийн эмч, чих хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулан тэдний эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хүүхдийн нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлж, дүүргийн алслагдсан хороодын 15 хүүхдийг сургалтад хамруулсан байна. Энэ үеэр хүүхэд бүрт тохирсон хэрэгцээг тодорхойлж, хэмжээ авах, тэдэнд шаардлагатай хэрэглэлүүдийг хийх дадлага хийж, эцэг эхчүүд өөрсдийн хүүхдэд шаардлагатай зүйлсийг багшийн зааврын дагуу хийж сурсан байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин