Б.Эрдэнэбилэгийн ялыг хэвээр үлдээв
2012-04-04

Дөрвөн хүний амь нас хөнөөсөн  Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүхээс цаазын ял, хамсаатан Ш.Гантулгад 16 жилийн ял оноосон билээ. Гэвч шүүгдэгч нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн   Улсын дээд шүүхийн хяналтын шатад гомдол гаргасан юм. Тэдний хэргийг өнөөдөр дээд Шүүх хэлэлцээд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.

Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутган ялласан юм.
Түүнийг  дөрвөн хүний амь нас санаатай бүрэлгэсэн хэргийн гэм буруу нь шүүхээр тогтоож ялын дээд хэмжээ оноосон юм. Харин хамсаатан болох Ш.Гантулгад нь хоёр шатны шүүхээс 16 жилийн ял оноож байжээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
асуулт:
91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 - 12 зүйл заалтаар ял сонсгож хэргийг нь шийдэж байгаа бол, тэгээд 4 хүн үхчихээд байхад 16-хан жилийн ял өгдөг хэн бэ энэ шүүгч нар. Элбэгдоржийн захилгаар хийж байгаа байхдаа. Ах дүү нар юм гэсэн.
2012-04-04