БЗД-т гарсан хүн амины хэргийг шалгаж байна
2012-04-05

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороо, Американ дэнж хотхоны зүүн урт талд байрлах 11, 12 дугаар байрны голд хүн амины хэрэг гарчээ.  Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу уг газарт Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрынхан хамгаалалтад гарч, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэрэг дээр ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч хутгалуулж амиа алдсан бөгөөд уг хэргийг үйлдсэн сэжигтнийг саатуулсан гэлээ. Уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. П.Наран
Shuud.mn
Сонин хачин