СХД-ийн Засаг дарга Ц.Болдод яллах дүгнэлт үйлджээ
2012-04-05

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох Эрүүгийн хуулийн 150.3-т заасан хэргийн мөрдөн байцаалт дуусч, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж харьяалал тогтоохоор дээд Шүүх рүү шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр  Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт анх сэжигтнээр тооцон шалгаж  эхэлсэн юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг шалгаж, цагдан хорьжээ.

Хэвлэлд гарсан мэдээллээр бол тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бvр тєсєвт мєнгє суулгаж, хувьдаа завшсан гэх үндэслэлээр буруутгасан гэсэн юм.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
tggjmyhsx:
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар Зочин
2013-01-29
Hu namiin ariun saihan turiin alban haagch Zochid buudald yanhan avch hel am bolood Bi hogiin Bold baina namaig tanij baina uu -gej ichihgui setguulch nar ruu agsarch baihiig n televizeer harsan l uym baina.Normalnii hun tegeh uu
2012-08-01
Танил болсон нэгэн:
Тэгэхээр 2 нүүртэй этгээд олон хавар нэгэндээ болж дээ. Болд гэгч энэ хүн нэлээн дээр зурагтаар гарч байсан шүү дээ. Сонин шүү биеэ үнэлэгч аваад тэгээд тэрэнтэйгээ зодолдоод баригдчихсан ийм л хүн дээ яаж яваад засаг дарга хүртэл болчихсоныг бүү мэд. Тэр сурвалжлагыг би ганцаараа мэддэг нь биш л байх гэхдээ СХД-ийн даргаар тавьсан иргэд хүмүүс нь хараагүй юм байгааз. Нийгэм шударга бус болохоор ингэдэг байх кинон дээр гардаг шүү дээ /Кingdom of heavens/ францад хотын эзэн байсан хүн ерусалимд хонох газаргүй гуйлгачин, гуйлгачин байсан хүн хотын эзэн болдог гэж харин монголд жинхэнэ гуйлгачин чанар бүхий хүн хотын эзэн, эзэн шиг шулуун зантай манжгүй хүмүүс нь гуйлгачин болдог газар гэж.
2012-04-15
Болд дарга маш сайн ёс зүйтэй жинхэнэ төрийн албан хаагч хүн мөн. Засаг даргын сэнтийд заларах санаатай зарим нэгэн увайгүй юмнуудын хийж буй ээлжит гүтгэлэг. Сайхан сэтгэлтэй зарчимч хүн шүү үнэн мөнөөрөө ялгараад гарах цаг ирэх л байх. Болд даргадаа амжилт хүсье
2012-04-06
Хогийн Болдын идсэн уусныг яривал энд зай хүрэхгүй ээ, 6 хаалгатай зуслангийн модон жорлонг л 129 сая төгрөгөөр бариулдаг гар шүү дээ, тэрэнд доор нь жоохон цемент орсон гээд байгаа...энэ зүгээр л нэг жишээ
2012-04-05
fg:
ugaasaa ene turiinhun bugd idsen. gagtshuu tanilgui deeree hen negen tom hunii iveeld oroogui ni ingej zolios boldog.
2012-04-05
www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-05
Амь нас, эрүүл мэнд хохирсон шүү дээ:
Энэ Болд гэдэг нөхрийн ажил цалгардуулж хөрөнгө завшсанаас шалтгаалж СХД-н зам дээр болон гудамжинд олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байгаа шүү дээ. Ийм хүний толгойг илж хөөрхийлж болохгүй. Хатуу шийтгэж зарлаж цээрлүүлэх хэрэгтэй.
2012-04-05
энэ хүн надад их сайн хүн шиг санагддагшдээ. Ажилтан албан хаагчдийнхаа дунд нь ороод, ажилд нь тус болоод явж байгаа харагддаг
2012-04-05
БОЛД БОЛ М.ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ, МӨНХБАЯР НАРЫН ГАР ХӨЛ ХУРУУ ХУМС БОЛСОН ЖИНХЭНЭ ДАЛДГАНАСАН НӨХӨР ОДОО ГОРОО АМСАЖ БАЙНА. ЭНЭ НӨХРӨӨС ИХ ЮМ ГАРНА ДАА
2012-04-05
Америк нөүтбүүкний төв дэлгүүр:
Америк нөүтбүүкний төв дэлгүүрт америкаас ирсэн 100 хувь ориганаль, чанартай брэндийн нөүтбүүкүүдийг хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй байнга худалдаалж байна. 1 жилийн баталгаат хугацаатай, бөөн бөөн бэлэг дагалдана. Компьютер ланд төв, ХОЙД шатны хажууд 321 тоот.
2012-04-05
gazriin albanii hurelbaatar gej mal bainaa
2012-04-05
Сугар:
Болд бол нийслэлийн шат шатны ажилд олон жил зүтгэсэн тиим гоомой юм хийхээргүй төриийн албан хаагч байх ёстой зарим нэг хүмүүсийн шуналт ажиллагаанаас болж хэлмэгдэх асуудал гарах магадлал байх бий хуулийнхан минь үнэн зөвийг нь сайн олж тунгаагаарай
2012-04-05
bi:
Bold bol toriin jinhene alban haagch. Baliar uymnuud tuuniig zoligt gargaj bna daa.
2012-04-05
www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ