Кака сүмд залбирахаа болилоо
2010-12-09

“Бурхны хүү” хэмээн нэрлэгдсэн Бразилийн хөлбөмбөгч Кака амралтын өдрөөр сүмд очиж, залбирал үйлдэхээс татгалзжээ. Тэр Гэгээн Христийн сүмд үргэлж очиж, өрх гэрээ даатган залбирдаг бөгөөд, гоол бүрийнхээ дараа тэнгэрт талархсанаа илэрхийлдэг үнэнч сүсэгтэн. Гэтэл түүний очиж залбирдаг сүмийн эзэд хар тамхи наймаалдаг хүмүүс байсан нь илэрч бас сүмийн ойролцоогоос амьдаар нь булсан хэдэн хүний цогцос олдсон нь Какагийн сүмд итгэх итгэлийг үгүй хийжээ.

“Миний сүм явдаг цаг өнгөрсөн. Гэхдээ би бурханд залбирсан хэвээр байх болно” гэж Кака ярьсан байна. Кака тус сүмийг сэргээн засварлахад 7 сая евро хандивлаж байсан удаатай юм.

Р.Гэгээ
Shuud.mn
Сонин хачин