Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын ажил эхэллээ
2012-04-05

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2009 оноос жил бүрийн 4 дүгээр сарыг “ХАБЭА-н сарын ажил” болгон улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлал тогтоод 4 жил болж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийгмийн түншлэлийн талууд МАОЭНХ, МҮЭХ сарын ажлыг хамтран зохион байгуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхлээд байна. ХАБЭА-н хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх орон тооны болон орон тооны бус ХАБЭА-н зөвлөлийн ажлыг сайжруулах, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийн чанар стандарт, хэрэглээний байдалд үзлэг шалгалт хийх, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор ХАБЭА-н аймаг, нийслэлийн салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга, МАОЭНХ, МҮЭХ-ны орон нутгийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын улсын хэмжээний 2 өдрийн сургалт, семинар хийх, -“Ажлын байран дахь осол гэмтлээс сэргийлье” тайлант өдөрлөг, аян зохион байгуулах, - Салбарын түвшинд ХАБЭА-н дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, салбарын аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, дүрэм, журам, заавар боловсруулж хэрэгжүүлэх, ажиллагсадад аюулгүй ажиллах арга барил, зан үйл, соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр салбарын яамдын дэргэд ХАБЭА-н салбар хороо байгуулах ажлыг эхлүүлэх, - Казакстан улсын Хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2012 оны 4-р сарын 26-27-нд хөдөлмөр хамгааллын олон улсын өдрийг тохиолдуулан “KIOSH-2012” хөдөлмөр хамгааллын асуудлаар зохион байгуулах олон улсын бага хурал, үзэсгэлэнд аж ахуйн нэгж, байгууллага, компани, ТББ-уудыг оролцуулах ажлыг зохион байгуулах, -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний 4 дэх хөтөлбөрийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулах зэрэг олон чухал арга хэмжээг зохион төлөвлөөд байна. 2011 онд ХАБЭА-н сарын ажлыг Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Ховд, Сэлэнгэ, Төв, Орхон, Увс, Дорноговь, Дундговь зэрэг аймгийн Засаг даргын Тамгын газар, ХАБЭА-н салбар хороод сайн зохион байгуулсныг онцлон тэмдэглэж байна. Манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг дэд бүтцийн салбарууд эрчимтэй хөгжих эхлэл бий болсон нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд тавихыг зүй ёсоор шаардаж байна.
Shuud.mn
Сонин хачин
ган:
Сүртэй эхэлж даржин дуусдаг ажлуудын нэг байна. Өнөөдрийг хүртэл энэ тал дээр төр нь бодлогоо тодорхойлсон юмгүй явж л байдаг. Уул нь хууль нь гайгүй юм гарсан боловч үйлдвэрлэлийн осол гэдэг нэр томъёо ашиглачихсан учраас ЗГ-аас баталсан дүрэм нт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм нэртэй. Тэгээд тэндээ ийм ийм ослыг үйлдвэрлэлийн ослоор тооцохгүй гээд баахан бантан.
2012-04-06
Behavior based safety:
Хөдөлмөр хамгааллын олон улсын өдрийг тохиолдуулан ---байхдаа яахав дээ Наадах чинь ОУ-гээгүй байгаа биз дээ Дэлхийн гээд байгаа биз дээ бас та нар шиг хөдөлмөр хамгаалал гээгүй байгаа биз дээ "Аюулгүй хөдөлмөр" , "Аюулгүй зан үйл " гээд байгаа биз дээ Энэ өдөр " Бүх дэлхийн аюулгүй өдөр " мөн " Монголын аюулгүй өдөр " байх ёстой юм биш үү
2012-04-05
Safety:
4-р сарын 28 .Дэлхийн хэмжээд аюулгүй ажиллагааны өдрийг тэмдэглэдэг.Манай улс ОУХБ -д нэгдэн орсон улс .НХХЯ энэ өдрийг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй шүү дээ
2012-04-05