Н.Батбаяр: Тавантолгойн ажлыг германчуудаар хийлгэ
2011-10-14

УИХ-ын гишүүн Н.Батбаяртай цөөн хором ярилцлаа. “Эрднэс Тавантолгой” компанитай  Германы “BBM opera” компанитай олборлолтын гэрээ байгуулахаар боллоо. -Уурхай байгуулаад нүүрс олборлох үйл ажиллагаа явагдаж байна. Үүнд Германчууд оролцох болсныг би талархан хүлээн авч байна. Учир нь дэлхийд уул уурхайн салбарт анхдагч, туршлагатай улсын нэг Герман. Мөн нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсын нэг. Нөгөө талаар нүүрс боловсруулах хамгийн сайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг орон. Герман улсыг “BMB”, “Benz” маркийн машинаар нь мэднэ. Энэ машинуудыг үйлдвэрлэхийн тулд төмөрлөг, гангын үйлдвэр хэрэгтэй. Эдгээрийн цаана нүүрс байна. Энэ утгаараа Германтай холбогдох нь зөв. Герман улс төмөрлөг, гангын үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог тул коксжсон нүүрсний нөөц нь дууссан. 2010 онд хамгийн сүүлийн уурхайн нөөцөө дууссан байх. Тиймээс өөрсдийн кокжсон нүүрсний хэрэгцээг гадаадаас импортолж байгаа. Импортлохдоо их гүрнүүдээс нүүрсээ авах биш, манай улс шиг орнуудаас авах эдийн засгийн болон улс төрийн сонирхолтой байгаа. Санаагаар болдог бол Тавантолгойн уурхайн бүх ажлыг Германы Засгийн газрын зээлээр гүйцэтгээд, энэ зээлээ монголчууд урт хугацаанд коксжих нүүрсээрээ төлөх нь хамгийн зөв шийдэл болно. Ингэвэл бид энэ орд газрынхаа эзэн хэвээр үлдэнэ. Өөрсдөөсөө мөнгө гаргахгүйгээр ийм байдлаар бид уурхайтай болчихоод уурхайгаас гарсан бүтээгдэхүүнээрээ зээлээ төлөөд явах нь хамгийн сайн нөхцөл. “Эрдэнэт”-ийг бид Оростой ийм байдлаар гэрээ байгуулж, ажил болгосон. Үүнийг бизнест түлхүүр авах хэлбэр гэдэг. Тухайн улс өөрийнхөө тоног төхөөрөмжөө нийлүүлж, мэргэжилтнүүд нь манай боловсон хүчнүүдтэй ажиллаж үйлдвэрээ босгоно. Уурхайгаас гарсан бүтээгдэхүүнээр бид Германы  Засгийн газраас авсан зээлээ барагдуулна. Ингэж бид ордоосоо гадна дахиад уурхайтай болох юм. -Нүүрсээ яаж борлуулна гэсэн үг вэ? -Мэдээж  бүх нүүрсийг германчууд авахгүй.  Бид Тавантолгойд гадны улсуудыг эзний ёсоор оруулж ирэх хэрэггүй. Үүний оронд нүүрснийхээ квоттыг гадныханд хувааж өгөх хэрэгтэй. Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг өөр ямар улс байна бүгд аваг. Бид олборлосон нүүрснийхээ квоттыг л эдгээр оронд хувааж өгөх хэрэгтэй. Түүнээс тэд манайд орж ирээд эзэн суух ёсгүй. -Германчуудаар бүх зүйлээ хийлгэхээр хөрш улсуудаас эхлээд “гомдоллох” байх? -Хоёр хөршөөсөө бид холдохгүй. Германы  энэ асуудал хөндөгдөөд ирэхээр оросууд их таатай хандана. Учир нь Орос, Герман хоёр эдийн засгийн уламжлалт сайн харилцаатай улс. Дээр нь Германаар явах гэж байгаа нүүрс, оросын нутгаар тээвэрлэгдэнэ. Ингэвэл Оросын ачаа, тээврээс олох орлого нэмэгдэнэ. Ингэж Оросын ашиг сонирхол хангагдана. Бүх нүүрсээ Герман руу гаргахгүй. Тодорхой хэсгийг нь бид урагшаа гаргана. Энэ нүүрсийг Хятад, Солонгос, Япон, Энэтхэг аль ч улс худалдаж авч болно. Олон хүнтэй нөхөрлөх нь цөөн хүнтэй нөхөрлөснөөс ашигтай. Гэхдээ хоёр хөршөө гомдооож болохгүй. Тэгэхдээ энэ хоёртоо дээрэлхүүлж болохгүй. -“BBM” компанийн хувьд хэр сонголт гэж бодож байна вэ? -Энэ компанийн талаар надад хэлэх зүйл алга. Одоогоор нарийн судлаж үзээгүй байна. Би Германчууд орж ирж ажиллаж байгааг л зөв гэж хэлмээр байна. Энэ улс нүүрсний  том хэрэглэгч, гангын том үйлдвэрлэгч. Энэ утгаараа манайтай эдийн засгийн харилцаа тогтоох нь харилцан ашигтай. Тэр утгаараа энэ хүн өнөөдөр манай улсад айлчилж байна. -ҮАБЗ-д Засгийн газраас хөрөнгө оруулагчдын саналыг хүргүүлсэн. Өнөөдөр Германтай олборлолтын гэрээ байгуулсан асуудал одоо явж байгаа төсөлд хэрхэн  нөлөөлөх бол? -Бид гадныханд заавал хувьцаа өгч яах юм бэ. Нүүрснийхээ квоттыг л хуваая. Бид эзэн нь байя. Та нар худалдан авагч нь бай гэдэг зүйлийг л Тавантолгойг сонирхож байгаа улсуудад хэлэх хэрэгтэй. Бид “Эхийг нь эцээхгүй. Тугалыг нь тураахгүй”. Аль алинд нь бид нүүрсээ худалдая. Харин хийх ажлыг нь хамгийн их зах зээлтэй, сайн тоног төхөөрөмж, туршлагатайгаараа германчууд хийгээд өгчих гэж л хэлэх гэсэн юм. -Германчуудад ямар ашигтай юм бэ. Тэд ийм саналыг хүлээж авах уу? -Энэ нь Германд ашигтай. Өнөөдөр Европт эдийн засгийн хямрал явагдаж байна.  Европын эдийн засгийг унагах уу, босгох уу гэдэг явсаар байгаад Гермнаас  шалтгаална. Өнөөдөр европын хамгийн том зах зээл нь Герман. Энэ улсын эдийн засаг босох эсэх нь төмөрлөг, гангын үйлдвэрээс нь шалтгаална. Үүний гол түүхий эд нь коксжих нүүрс. Германчууд энэ хэрэгцээгээ Хятадаас хангах нь улс төрийн хувьд ашиггүй. Учир нь Хятад, Герман хоёр хоёулаа их гүрэн. Их гүрнүүд нэг гүрнээс 30 хувиас илүү бүтээгдэхүүн авахгүй гэсэн зарчим баримталдаг. Монголоос авна гэвэл энэ улс төрийн сонирхол харьцангуй бага учир тэдэнд сонирхол байгаа.  Мөн Хятадаас нүүрсээ татсанаас манай улсаас авах нь ойрхон. Түүнчлэн уурхай барихад шаардагдах  зам, гүүр, станц гээд бүтээн байгуулалтын ажлыг Германы үйлдвэрээс авъя. Энэ нь Германы Засгийн газар нэг талаар манай улсын Засгийн газарт зээл олгож байгаа юм шиг боловч нөгөө талд бүх мөнгө нь өөрийнх нь талд үлдэж байгаа хэрэг. Германы үйлдвэрүүд бүтээн байгуулалтын ажлын хүрээнд захиалгатай болж байхад тоног төхөөрөмжүүд нь манай улсад орж ирнэ. Энэ нь монголын Тавантолгойгоос германчууд эдийн засгаа сайжруулах боломж гарч ирнэ. Европын эдийн засгийн хямралд эерэгээр нөлөөлөх энэ зүйл манай эдийн засагт ч ашигтай. Германы эдийн засаг хэдий чинээ өргөжиж байна. Тэр хэмжээгээр европын эдийн засагт нөлөлөх учир германчууд биднийг сонирхож байна. Европт эдийн засгийн хямрал болж байхад Канцлер нь манай улсад айлчилсан нь үүнийг нотлож байна. Гадны зарим хэвлэлээр европ тивд хямрал болж байхад Монгол руу, газрын мухар руу Германы Канцлер явлаа гэж бичсэн байсан. Газрын мухар биш. Ирээдүйн баялагын орд энд байгааг мэдээд ирж байгаа юм. Энэ нь Монгол, Герман хоёр холбогдох хамгийн сайн нөхцөл. -Энэ айлчлалыг зарим хэвлэлээр ҮАБЗ-ийн ажлын албаны даргыг германчууд сулалсантай холбон тайлбарлаж байна. Таныхаар энэ үндэслэлтэй юу? -Англичууд барьсан хэрнээ суллаагүй байхад Герман шууд өгч байгаа биз дээ. Энэ нь Герман, Монгол хоёр хоёрын хооронд асуудлаас болж маргах ёсгүй. Хамтран ажиллах ёстой. Ингэж тайлбарлаж болохоор байгаа биз. Ийм асуудлаас болж маргах нь Германд ч Монголд ч ашиггүй. Учиргүй зүйл гэж байхгүй. ХБНГУ-ын Канцлерийн айлчлал гэдэг том үйл явдал шүү. Энэ бол том юмны суурь тавих айлчлал. С.Энхзаяа
Shuud.mn
Сонин хачин
GADAAD HERGIIN DED SAID BOLOR 9-R SARIIN EHEER GEMAND MASH NUUTS UULZALTUUD HIISEN GESEN. UR DUND NI HURTS SULLAGDSAN. ENE FORTUNA BOLOR HOYOR IH OIR BAIDAG ULSUUD NEG L UCHI BAINA DAA.
2011-10-15
Solongos Japanaas Germany deer. Mongolchuur uurdsduu olborlood gadaad ulsuud ni huvaaj avag staashaa
2011-10-15
ICHMEER DAmSHIGUUD IH BNA SHUU
2011-10-14
gishuuntei sanal neg bna. zov yum yarijee.
2011-10-14
гангийн гээд биччил дээ сэтгүүлчэээ ??? эсвэр ганга боловсруулдаг үйлдвэр юмуу
2011-10-14
ìàø çºâ. Ìîíãîë óëñ áàÿëãòéí ýçýí ãýäýã óòãààðàà
2011-10-14
Дэлхийн кино чартад тэргүүлж байгаа кинонуудыг эндээс хvлээн авч vзээрэй www.terguun.net
2011-10-14