Монгол оюутнууд Олон улсын хуулийн тэмцээнд оролцоно
2012-04-06

Олон улсын хууль оюутны холбоо, Олон улсын баарын / хуульчдын/ холбоо, Америкын баарын холбоо хамтран АНУ-ын Вашигтон хотод жил болгон олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай аж. Энэхүү тэмцээнд Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль зэрэг дэлхийн томоохон их сургуулиуд оролцдог бөгөөд энэ жилийн тэмцээний шүүгчээр монгол хуульч оролцжээ.Тодруулбал  Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн, хуульч Р.Батрагчаа оролцсон байна. Энэ тэмцээн нь хууль зүйн салбарын хувьд дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамгийн томд тооцогддог ба Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль зэрэг дэлхийн хамгийн шилдэг сургуулийн шилдэг оюутнууд өрсөлддөг  бөгөөд энэ жил 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  өнгөрөгч гуравдугаар  сарын 25-31-ний өдрүүдэд  АНУ-ын Вашингтон хотын Капитал Хилтон зочид буудалд болж өнгөрсөн байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгуулалтанд 80 гаруй орны 600 орчим их сургуулиуд өрсөлдснөөс энэ жилийн дэлхийн аваргаар Москвагийн их сургууль шалгарсан бол АНУ-ын Колумбын их сургууль аман хүзүүджээ. Дашрамд дурдахад  энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын хуулийн сургуулийн оюутнууд оролцох боломж нээгджээ. Уг тэмцээнд шүүгчээр оролцсон хуульч Ч.Батрагачаагийн өгч буй мэдээллээр бол  “Олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улсын их, дээд сургуулийн багуудыг оролцуулахаар Олон улсын хуульч оюутны холбоотой тохироод ирлээ. Харин энэхүү тэмцээнд оролцох хуулийн сургуулийн оюутнууд англи хэлийг маш өндөр хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай байна. Мөн өгөгдсөн сэдвийн хүрээнд олон улсын эрх зүйн актыг маш сайн судлахгүй бол Монгол улсаа дэлхийд сайнаар биш муугаар суртчилах аюул нүүрлэж магад. Учир нь уг тэмцээнд оролцож байгаа багийн хоёр гишүүн тус бүр 25, 25 минутын хугацаатайгаар өгөгдсөн сэдвийн хүрээнд 2, 2 асуудлыг олон улсын эрх зүйн онол, практик дээр тулгуурлан хэлэлцүүлдэг. Харин шүүгчдийн зүгээс сэдэвтэй холбоотой  асуултыг тодруулах журамтай. Энэ жилийн  тэмцээнээс ажиглахад хэрэв хэлний мэдлэг муу бол шүүгчдийн асуултыг сайн ойлгохгүйгээс буруу хариулах, хариулж чадахгүй байх тохиолдол их гарч байлаа. Эсвэл олон улсын эрх зүйн нэр томъёо, зарим зохицуулалтын талаар асуухад мэдэхгүй байх, буруу хариулах зэргээр мэргэжилдээ тааруу байгаа байдал мөн ажиглагдсан. Эдгээр нөхцөл байдлууд нь хүртэл шүүгчдийн үнэлэгээнд нөлөөлнө. Иймд энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын нүүр царай болж оролцох ирээдүйн хуульчдыг сайн бэлтгэн дасгалжуулах шаардлагатай юм билээ. Тэгэхгүй бол бид Монгол улсаа сайнаар бус сөргөөр суртчилж мэднэ. Хэрвээ энэ тэмцээний талаар сонирхож байгаа хуулийн их дээд сургуулиуд байгаа бол эртнээс бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй гэж зөвлөх байна” гэлээ. Н.Бүжин  
Shuud.mn
Сонин хачин
Iim mundag huulichdaa demjmeer yumaa
2012-04-06