Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.5 хувиар буурчээ
2012-04-06

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулсан судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад 0.5 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар буурчээ. Тухайлбал, үхрийн махны үнэ энэ сарын 4-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7-2.4 хувиар өссөн бол, хонины мах 0.2 хувь, адууны мах 1.1 хувь, ямааны махны үнэ 1.1 хувиар буурсан байна. Харин өмнөх долоо  хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 1.5 хувь, адууных 0.5 хувиар өссөн бол, хонины мах 0.4 хувь, ямааны махны үнэ 0.9 хувиар буурчээ. Түүнчлэн гурилын үнэ гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай I зэргийн гурил 1.6 хувь, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан байна. Харин будаа, элсэн чихрийн дундаж үнэ 0.6 хувиар өссөн байна. Мөн цагаан будааны үнэ 0.1 хувиар буурчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин