Улаанбаатар
Гадаадад амьдарч байгаа иргэдийн сонгууль өгөх журам батлагдлаа
2012-4-6

Гадаадад амьдарч байгаа иргэд 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхөөр хуульчлагдсан билээ. Уг хуулийн дагуу гадаадад амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд хэрхэн саналаа өгөх, ямар дүрэм мөрдөх атлаар Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад харилцааны сайд хамтарсан журам гаргалаа. Уг журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын хамтарсан тогтоол/тушаал

 

   2012 оны ... дугаар                                                                                        Улаанбаатар

сарын ...-ний өдөр                            Дугаар ____/____                                      хот Журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь: 1.“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах  журам”-ыг хавсралтаар баталсугай. 2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын албаны дарга /Д.Баяндүүрэн/, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал /Б.Баярсайхан/ болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгосугай.

   Сонгуулийн ерөнхий хорооны дарга                    /Н.Лувсанжав/ Гадаад харилцааны сайд                  /Г.Занданшатар/

   Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны .../... дугаар хамтарсантогтоол/тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН  ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ЖУРАМ  Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Энэхүү журмыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам,  Олон улсын байгууллагын дэргэд суугаа  Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар,  Консулын газар,  Консулын  төлөөлөгчийн  газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон үйл ажиллагаанд мөрдөнө. 1.2.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийг Улсын Их Хурлын сонгууль /цаашид “Сонгууль” гэх/-д оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, түүнд хяналт тавих ажлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс зохион байгуулна. 1.3.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд” гэх/-ийн саналыг авах ажлыг тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдээс санал авах салбар комисс зохион байгуулна. 1.4.Гадаад оронд байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдөр /цаашид “Санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтооно. Хоёр.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах комисс, салбар комисс байгуулах 2.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс /цаашид “Комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 36-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран байгуулна. 2.2.Энэ журмын 2.1-д заасан Комиссын бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг оруулна. 2.3.Комисс нь Дипломат төлөөлөгчийн газар бүрд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах салбар комисс /цаашид “Салбар комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 31-ээс доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна. 2.4.Энэ журмын 2.3-т заасан Салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг оруулна.  Гурав. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах 3.1.Комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг гүйцэтгэнэ: 3.1.1.Салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах; 3.1.2.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбогдсон бусад баримт бичгийг Салбар комисст хүргүүлэх; 3.1.3.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах; 3.1.4.сонгууль зохион байгуулах болон санал авах, хүргүүлэхтэй холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах. 3.2.Салбар комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг гүйцэтгэнэ: 3.2.1.Салбар комиссын хаяг, ажиллах цагийн хуваарь, сонгогчийг бүртгэх, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх; 3.2.2.Салбар комиссын байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэж,  нэрийн жагсаалтыг гаргах; 3.2.3.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаар хянуулахаар хүргүүлэх; 3.2.4.санал авах байр, саналын хайрцаг, бүхээг, дугтуй болон санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах; 3.2.5.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн /дугтуйтай/ саналын хуудас, хүчингүй болон санал авахад зарцуулагдаагүй саналын хуудсын хамт багцлан боож, битүүмжлэн санал хураалтын тухай Салбар комиссын тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комисст нэн даруй хүргүүлэх; 3.2.6.Комисс болон холбогдох төрийн бусад байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх. Дөрөв.Сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх 4.1.Гадаад улсад байгаа арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ санал авах өдрөөс 26-аас доошгүй хоногийн өмнө өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр ирж, сонгуульд  оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. 4.2.Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. 4.2.1.эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; 4.2.2.төрсөн он, сар, өдөр, нас, хүйс; 4.2.3.иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар; 4.2.4.хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг; 4.2.5.одоо оршин сууж байгаа газрын хаяг; 4.3.Салбар комисс нь сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэхдээ энэ журмын 4.2-т заасан холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа хааснаас хойш хоёр хоногийн дотор Комисст хүргүүлнэ. 4.4.Комисс нь нийт Салбар комиссоос ирүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.  Тав.Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах 5.1.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд ингэхдээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4-т заасан нэгдсэн бүртгэлд байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгана. 5.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 5.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээллийг Салбар комисс бүрээр гаргаж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна. 5.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ журмын 5.2-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрсийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана. 5.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж сонгогч буруу бүртгэгдсэн, давхардсан, зөрчилтэй асуудал илэрвэл Салбар комисст лавлагаа явуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар мэдэгдэнэ. 5.5.Салбар комисс өөрийн бүртгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтад Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 5-аас доошгүй өдрийн өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно. 5.6.Энэ журамд  өөрөөр заагаагүй тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулахтай холбогдсон бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ. Зургаа.Сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх журам 6.1.Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл алдаатай бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Салбар комисст гаргана. 6.2.Салбар комисс нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хандаж тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийлгэн тодорхойлж, лавлагаа гаргуулах ба тухайн лавлагааг үндэслэн гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна. Долоо.Санал авах ажлыг зохион байгуулах 7.1.Сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд тухайн Салбар комиссын  тогтоосон санал авах байранд авна. 7.2.Комисс болон Салбар комисс нь сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх хугацаанд нийтэд зарлан мэдээлнэ. 7.3.Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг бүхий байр, битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж бэлтгүүлнэ. 7.4.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, тухайн улсад байгаа сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна. 7.5.Сонгогчийн саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна. 7.6.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг битүүмжлэн, комиссоор дамжуулан нийт Салбар комисст санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. 7.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, бүх гишүүн гарын үсэг зурна. 7.8.Салбар комисс нь саналын хуудсын зарцуулалтын тайланг маягтын дагуу гаргаж комисст хүргүүлнэ.  Найм.Санал авах ажиллагаа 8.1.Санал авах өдрийн 07.00 цагт Салбар комиссын бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцагийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа Салбар комиссын дарга дараах мэдээллийг хийнэ: 8.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо; 8.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо; 8.1.3.саналын хуудасны индекс дугаар. 8.2.Энэ журмын 8.1-д заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтөлж, Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна. 8.3.Салбар комисс энэ журмын 8.1, 8.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно. 8.4.Саналын хуудас болон дугтуйг авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.  Ес.Сонгогч саналаа өгөх 9.1.Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана. 9.2.Сонгогч саналын хуудас болон саналын дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана. 9.3.Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. 9.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг саналын дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа  саналын дугтуй болон  хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа Салбар комисст мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно. 9.5.Салбар комисс энэ журмын 9.4-д заасны дагуу хураалгасан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална. 9.6.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно. 9.7.Итгэмжлэгдсэн иргэн нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон этгээд байж болохгүй. 9.8.Нам, эвсэл өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “Ажиглагч” гэх/-ийг өөрийн зардлаар томилон ажиллуулж болно. 9.9.Энэ журмын 9.8-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө Салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна. 9.10.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ: 9.10.1 сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 9.10.2 саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах; 9.10.3 санал бэлтгэх бүхээг, битүүмжилсэн саналын хайрцаг  болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах; 9.10.4 санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь  ажиглаж болохуйц суудалтай байх; 9.10.5    Салбар комиссын гишүүдээс холбогдох мэдээлэл авах; 9.10.6 Ажиглалтын тайлангаа Дипломат албаны тухай хууль, Төрийн нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй  агуулга, хэлбэртэйгээр нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх. 9.11.Салбар комисс нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.  Арав.Санал бүхий дугтуйг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх 10.1.Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг задлан битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал хураах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт зохих журмын дагуу санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ: 10.1.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах; 10.1.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх. 10.2.Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичгийг Комисст хүргүүлэх тухай удирдамжийг Комисс батална.  Арван нэг. Санал авах үйл ажиллагааний зардал 11.1.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 11.1.1.Санал авах ажлыг зохион байгуулах зардал; 11.1.2.Сонгуулийн хууль тогтоомж сурталчилах болон сургалт зохион байгуулах зардал; 11.1.3.Сонгуулийн тухай хууль тогтоомж, гарын авлага, саналын хайрцаг, дугтуй болон сонгуулийн бичиг баримтыг хүргүүлэх, буцаан авах зардал; 11.1.4.Комиссоос Салбар комисст төлөөлөгчөө томилон ажиллуулах зардал; 11.1.5.Санал авах байр тохижуулах, түрээслэх зардал; 11.1.6.Саналын хайрцаг, бүхээг бэлтгэх, Комисс, Салбар комиссийн тэмдэг хийлгэх зардал; 11.1.7.Комисс болон Салбар комиссоос авч хэрэгжүүлэх бусад зардал. Арван хоёр. Сонгуулийн сурталчилгаа 12.1. Нам, эвсэл нь сонгуулийн сурталчилгаагаа Дипломат төлөөлөгчийн газрын байр, гадаад улсын нутаг дэвсгэрт явуулахыг хориглоно. 12.2.Энэ журмын 12.1-д заасан нь нам, эвсэл нь цахим хуудас ашиглан сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, сурталчилгаа хийх зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулахад хамаарахгүй. Арван гурав. Бусад зүйл 13.1.Энэ журмаар зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэнэ. 13.2.Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
so:
hahhaha za odoo ulam songuuli budiantuulah vil ajillagaa n ehelj bgaam bishvv
2012-04-13
mongol:
9.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг саналын дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын дугтуй болон хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа Салбар комисст мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно. Deerhi zaalt mash ergelzeetei bna, Er ni tegeed gadaadad nileedgui harlasan humuus amidardag,tednii haana ali hotod geed l buh medeelel il baigaa yum bna sh dee,Mongold suugaa gadaadyn orny consul-d tedgeer Mongolchuudiig tuvuggui barih yum bna daa...gej! ter nuutslaliig yaj hangaj baigaa yum be? Hervee ene talaar medeelel hiihgui bol songuulid oroltsoh hun baih uu? Bas Uls ornuudiin tsag hugatsaa hariltsan adilgui,Mongoliin tsagaar geheer jishee ni NY,USA shunu songuulia ugnu gesen ug uu? ene todorhoigui bna uuruur helvel huuli bus bna,yagaad gevel huulindaa Mongolyn ugluunii 7-s oroiny 8 tsag gej zaasan bna sh dee,kkk Tegeed gadaadad ajillaj baigaa consul-n ajiltanuud ihevchlen MAN-n gishuud baigaa gedegt ergelzeh zuil alga,ter hudlungiin ajiglagch gedeg ni er ni heden hun baih ene ter geed todorhoi bus zuil ih bna duu,Tegeed ajiglagch yamar ch erh edlehgui yum bna,yagaad gevel ard tumnii tuluulul shuu dee. Gehdee barag namiin gishuud l ajiglagch hiih biz dee,nam bus humuus bolood huselteeree suuh humuus uund hamaaragdahgui gedegt itgeltei bna... Er ni mash burheg bna. za daa neg l bish bna
2012-04-08
songogch:
tovogtei juram bna. consuliin gazargui hotod bgaa humuus sanalaa ogoh geed oor hot ruu yvah nee
2012-04-07
hits:
huuramch namuudad songuuli ogch yadag ymbe minii ard tumeen uri dah amlaltaa bieluuleegui huuramch humuust dahin bitgii itge momgolchuudaa,ard tumen bhgui bol ta nariig hen songoj henii toloo ajillah ymbe? ard tumniihee nuruun der hamag ymaa uruulcheheed oorsdoo bayjigch hooson tolgoitnuud!!! Mongolchuudaa bitgii songuuli ogtsgoo!! ehleed ted nar amlaltaa bieluul!!
2012-04-07
harin ch songuuli ogoh heregtei! tgd yu ch hiigegui humuusiig bugdiig ni songohgui bval boloo ym bishu! ard tumnii toloo bish ooriinhoo toloo ajil hiisen humuusiig songohgui l bhad bolno shde!!!