Энхийг сахиулагчдыг шагналаа
2012-04-06

Дэлхийн халуун цэг Афганистан улс дахь АНУ, НАТО-гийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаануудад амжилттай оролцож, үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын гадаах талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага зочид төлөөлөгчдөөс гадна БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцов. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын БСТГ-ын хэлтсийн дарга, хурандаа Л.Гантөмөр, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчын нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ч.Түмэндэмбэрэл, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчын нэгдүгээр орлогч, штабын дарга хурандаа Ж.Мөнхбаяр, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ЦХҮ-ний тасгийн дарга хошууч  Б.Энхтайван  болон Энхийн төлөө медалиар ЗХЖШ-ын ХНХ-ын мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Баасандорж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, жолооч дэд ахлагч Ү.Үүрцайх  нарын 150 цэргийн алба хаагч мөн Батлан хамгаалах сайдын тушаалаар Эх орны төлөө, дайчин алдар медалиар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин
нэг өдөр чад болбол хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Цэрэг эрсээ мөнгө болгож хардаг Батлан хамгаалах яамныхан аа
2012-04-08
mongol:
manaih tsereg ene ter yavuulah hereg baihgui sh dee
2012-04-07
zochin:
bayar hurgie, Afganistan ch bas l haluuhan tsagiin baidaltai bgaa duuldah yum. sain yvaad irsend dahin bayr hurgie.
2012-04-06
togoo:
bertolet juram zorchin nisgej hohirol uchruulsan togoo byambajab nariigaa zailuulach Enhbayar saidaa
2012-04-06
bravo:
нэг үеэ бодуул манай армийн хувцас дажгүй л болж байна гэхдээ BDU хувцасны өнгө нь нэг онцгүй ээ
2012-04-06
ЭНХИЙН ҮЙЛСЭД АМЬ БИЕЭ ҮЛ ХАЙХРАН ЗҮТГЭЖ ЯВАА ЭДГЭЭР ДАЙЧИН ЭРСЭЭ ШАГНАСАНД БАЯРЛАЛАА. ЭД ДУУЧИД, ЖҮЖИГЧИД ШИГ ШОУДААГҮЙ, ЖИНХЭНЭ ЭР ЗОРИГИЙГ ХАРУУЛЖ ЯВАА ЭРС.
2012-04-06