Жагсаал зохион байгуулсан иргэдийн шүүх хурал хойшиллоо
2012-04-06

Чингэлтэй дүүргийн шүүхэд  өнөөдөр иргэн Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт  холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон юм. Гэвч шүүх хуралд  хариуцагчийн өмгөөлөгч Б.Машбат өвчний улмаас ирээгүй  гэсэн үндэслэлээр энэ сарын 17-ныг хүртэл хойшилжээ. Дээрх иргэд нь нийслэлийн Прокурорын газарт хууль бусаар жагсаал зохион байгуулсан хэрэгт  холбогдсон юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1 дэх зүйл ангиар прокуророос ял төлөвлөжээ. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
Босогч:
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулснаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсний төлөө баригдаж хоригдох ёс байхгүй шүү дээ. Жагсаал цуглаан зохион байгуулсны төлөө ял шийтгэл авах хууль байхгүй. Жагсаал зохион байгуулсан удирдсан хүмүүсийг яллах үндэслэл байхгүй шүү дээ. Жагсагчдын дунд өдөөн турхирагчдыг бэлтгэн зохион байгуулалттайгаар шургалуулсан С.Баяр, Н. Баяр, Мөнх-оРГИЛ, Нямдорж нар нүгэлээ наманчил новшнууд аа.
2012-04-09
zaluu hun:
muusain buunii nohoinuudiig neg neg sain ambaardaj ogood hoogood zailuul. tegehgui bol gaslaj ganginaad salahgui...
2012-04-07
taviad yavuulaach naad hvmvvsee .irgenii erhee edlej vnen vg helsnii toloo yu.oor yumaar oroldooch ta nar
2012-04-06