Нийслэлийн прокурорын газраас шалгалт хийлээ
2012-04-09

Нийслэлийн прокурорын газраас  өнгөрөгч 2011 он, 2012 оны эхний хоёр сарын байдлаар “Насанд хүрээгүй этгээдийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх”-ийг нийслэлийн хэмжээнд шалгасан байна. Шалгалтын дүнгээс үзэхэд Нийслэлийн хэмжээнд  өнгөрөгч  оны байдлаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 24, энэ оны эхний хоёр сарын байдлаар 4 нийт 28 этгээдэд дүүргийн прокурорын газрууд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс  хяналтын хугацаа нь дууссан 18, одоо хяналтад байгаа 10, Баянзүрх, Сүхбаатар, Багануур, Налайх дүүрэгт хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан этгээд байхгүй байна. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг Цагдаагийн хэлтсийн хүүхдийн алба хүлээн авч хувийн хэрэг нээж тухайн этгээдүүд болон хяналтандаа байлгахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагч нарыг нь дуудан уулзаж эрх үүргийг танилцуулах ажил хэвшсэн аж. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд засарч хүмүүжээгүй тохиолдолд уг албадлагын арга хэмжээг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольсон тохиолдол гараагүй аж. Шүүхийн шийтгэх тогтоолд насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 6 сараас 1 жил хүртэл хугацаа тогтоож засарч хүмүүжихийг даалгах арга хэмжээг 10 этгээдэд, 69.1.3 дахь хэсэгт заасан эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүний хяналтанд өгөх арга хэмжээг 18 этгээдэд хэрэглэсний гадна мөн 69.1.2 дахь хэсэгт заасан 16 насанд хүрсэн этгээд бие дааж орлого олдог бол хохирлыг өөрийн хөдөлмөрөөр арилгах үүрэг хүлээлгэх, 69.1.4 дэх хэсэгт заасан хамт олон буюу төрийн бус байгууллага, түүнчлэн тодорхой иргэний хяналтанд байлгахаар тэдний хүссэнээр буюу зөвшөөрснөөр шилжүүлэх, шаардлагатай гэж үзвэл хүмүүжүүлэгч томилох арга хэмжээг хэрэглээгүй гэнэ. Шүүх эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийг үндэслэлтэй хэрэглэж байгаа эсэхийг судлахад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  өнгөрөгч арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 470 тоот шийтгэх тогтоолд насанд хүрээгүй О.Түвшинтөгсийг бусдын эд зүйл хулгайлсан хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар түүний ах Буяндэлгэрийн хяналтанд өгч, засарч хүмүүжихийг даалган хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэсэн ба Дүүргийн прокуророос шүүх Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан “6 сараас 1 жил хүртэл хугацааг тогтоож” гэх заалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан “Насанд хүрээгүй этгээд энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэж байна гэсэн үндэслэлээр  өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр 01 тоот прокурорын эсэргүүцэл бичсэн байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 147 тоот магадлалаар шүүх Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-ээс 69.1.4 дэх хэсэгт заасан арга хэмжээнүүдээс “хугацаа заагаагүй” Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3. дахь хэсэгт заасан заалтыг сонгож хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Шалгалтын дүнг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих байгууллага, албан тушаалтныг Эрүүгийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд тодорхой болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах, 2002 оны Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага бий болгох талаар холбогдох газарт нь асуудал тавих, Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан хугацааг 69 дүгээр зүйлийн 69.1.2, 69.1.3, 69.1.4 дэх хэсэгт хамаарах эсэх талаар нэг мөр ойлголт өгөх зэрэг арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэжээ. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-09