“Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2011-10-14

                           “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг Иргэний танхимд зохион байгуулагдаж нийслэл, дүүргийн шүүх, прокурорын байгууллагын шүүгч, прокурор нар оролцлоо. Уг хуулийн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа ба өмнө нь өмгөөлөгчдийн дунд зохион байгуулсан болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын туслах Ж. Баярцэцэг оролцож хуулийн төслийг танилцууллаа.  “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж буй шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслүүдийн нэг бөгөөд хуулийн мэргэжил, түүний хариуцлага, мэргэжлийн өөрөө удирдах ёс зэрэг хууль зүйн дэд бүтцийг тодорхойлж, зохицуулах зорилготой юм. Хуулийн төсөл нь хуульчийн мэргэжлийн шалгалт авах журам, хуульчийн лиценз, мэргэжлийн хариуцлагыг шинээр тодорхойлж, шүүгч, прокурор, өмгөөлөгчийг эгнээндээ нэгтгэсэн Хуульчдын Танхимыг бий болгох талаар тусгасан. Хэлэлцүүлэгт оролцогчид идэвхтэй оролцож,  саналаа илэрхийлсэн. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгаж,улам боловсронгуй болгох талаар хуулийн ажлын хэсэг ажиллах болно.
Shuud.mn
Сонин хачин
YAG ZUV . SURGALT BOL UNENDEE NER HEMEESEN TSAG URSEN UTGAGUI ZUIL BOLJ BGAA BI SUUH ZAVGUI GEHDEE SHALGALTIIG 5-N JILD NEG UDAA UGUUD YAVAHAD YADAJ TOLGOI AJILDAG HUULICHIDTAI BNO SHUU DEE
2011-10-15
huulichiin urgeljilsen surgalt gej neg heseg hunii biznes bna aa.. Aliternativ songolttoi bmaar bna zaaval suuh albagui 5 jil bolood tuvshin togtooh shalgalt avaad 60 doosh onoo avsan ni suudag baih heregtei bna. bugdiig havtgairuulj suulgadag buruu suuh neg ni suug shalgalta uguh ni uguud yavag. Ene chigeeree yavbal bol mungutei, zavtai ni surgaltand halit suugaad tolgoi ajilladaggui maanag huulichdaar duurne.
2011-10-15
avilgalchiin erh zuin baidliin tuhai huuli sanaachildaa
2011-10-14