Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээнэ
2012-04-09

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 1200 га талбайг хамарсан бөгөөд тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үзүүлэлтээр 10 жилийн дотор 93 сая ам доллар зарцуулж санхүүжүүлвэл дэлхийд хэмжээгээрээ нэгд орох хүрээлэн болно гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Нийслэлчүүд цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор амралт чөлөөт цагаа өнгөрөөх газартай болохоос гадна агаарын бохирдлыг бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх  22 төрлийн мод, бут сөөг тарих боломжтойг тус хүрээлэнгийн удирдлагууд ТЭЗҮ-ээр гаргажээ. Одоогоор тус хүрээлэнгийн 30 га талбайд 93907 ширхэг мод сөөг тарьсан байгаа бөгөөд анх өвдөг татсан шарилж бүхий газар байсан бол одоо зүлэг ургаж хийж буй ажлын үр дүн эхнээсээ гарсан аж. Мөн 25 метр  өргөн 300 метр урттай зам тавигдсан бөгөөд ирэх зургадугаар сарын 1 гэхэд үүд хаалгаа нээж нийслэлчүүдээ эхний төгөлдөө урих боломжтой болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болох ажилд ах дүү хотуудын дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа аж. Тухайлбал, Сөүл хотын дарга Сөүл хотын нэрэмжит төгөлийг өөрсдийн хөрөнгөөр багуулж өгөхөө амалсан бол Туркийн Анкара, Хятадын Эрээн хотын удирдлагууд ч ийм туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн гэнэ. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин
93 000 000$/93 907mod=990$ r neg mod taritsan ymuu bi neg mod 2500t r awaad taridag
2012-12-12