Нийтийн тээврийн үйлчилгээний компани ажлаа танилцуулна
2012-04-09

Их багтаамжийн автобусны хоёр  компани үйлчилгээгээ танилцуулах өдөрлөгөө  маргааш 11.00 цагаас Шархадын эцсийн зогсоол дээр танилцуулах юм байна. Автобус-1 компани БЗД-ийн 9, 17-р хорооны иргэдэд ажлаа танилцуулах бөгөөд иргэдэд урлагийн тоглолт үзүүлэх, гар барилдааны тэмцээн, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулах гэж байна.  Мөн Баруун  салааны иргэдэд үйлчилдэг “НЧБ” компани иргэд зорчигчиддоо зориулан маргааш   13.00 цагаас үйлчилгээгээ танилцуулах өдөрлөгийг зохион байгуулна. Н.Бүжин  
Shuud.mn
Сонин хачин