Оргосон хоригдлыг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна
2012-04-09

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ШШГЕГ-ын харьяа хорих 427-р ангид хүмүүжиж байсан 22-28 насны гурван ялтан өчигдөр шөнө оргосныг тус дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс томилогдсон эрлийн багийнхан эрэн сурвалжилж хоёрыг нь саатуулжээ. Уг мэдээллийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаас тодруулахад”Хорих ангиас оргосон хоригдлуудын нэгийг эрэн сурвалжлах ажлыг бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Оргосон хоригдол гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө. Баттай эх сурвалжийн мэдээллээр  хорихоос оргосон гурван этгээд танхай, дээрмийн хэргээр ял эдлэж байсан бөгөөд  Д.Батбаяр, Б.Батболд, Т.Анхболд нар юм байна. Тэднээс Д.Батбаярыг нь эрэн сурвалжилж байгаа ч одоогоор баривчлаагүй гэнэ. Н.Бүжин  
Shuud.mn
Сонин хачин