Оргосон хоригдлыг хошууч Ч.Өлзийбаатар баривчиллаа
2012-04-10

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ШШГЕГ-ын харьяа хорих 427-р ангид хүмүүжиж байсан 22-28 насны гурван ялтан уржигдар шөнө оргосныг тус дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс томилогдсон эрлийн багийнхан эрэн сурвалжилж хоёрыг нь баривчилсан. Тодруулбал уржигдар орой хоригдлууд болох Д.Батбаяр, Т.Анхболд нарыг саатуулсан юм. Харин өчигдөр шөнийн 01.00 цагийн орчим үлдсэн нэг хоригдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан,  эрүүгийн ахлах байцаагч хошууч Ч.Өлзийбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн баривчилжээ. Оргосон  хоригдлыг тус дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Н.Бүжин      
Shuud.mn
Сонин хачин
Бух:
Хан хэнтий налайж байхад 3 хонолгүй баригддаг өөдгий эр юм даа чи
2012-04-10
bosogchid:
ee chaavaas daa tagnuul ts.nyamdorjiig nuhaj chadalgui barigdlaa daa chi nyamdorjoos bolj shorond suuj bga shu nyamkaag nuhsan bol chi ardiin baatar boloh baisan yum doo.
2012-04-10