2.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012-04-10

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр энэ оны эхний улиралд аюулт үзэгдэл, осол 1014 удаа гарсны улмаас 40 хүн амь насаа алджээ. Харин энэ оны эхний улиралд объектын түймэр 946 удаа, бичил уурхай, нурангины осол, химийн хорт бодистой холбоотой ослын дуудлага тус бүр есөн  удаа гарсан байна. Мөн мал, тэжээвэр амьтны галзуу өвчин таван удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2012 оны эхний улиралд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
TSAANA CHINE DAIN BOLOOD BGAAN BISHUU HUMUUSEE HAIRAN MONGOLCHUUD MINI
2012-04-10