Гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа
2012-04-10

Солонгос-Монголын харилцан дэмжих нийгэмлэгийн хооронд гурван талт гэрээг өчигдөр байгуулжээ. Уг гэрээнд гарын үсэг зурснаар БНСУ-ын эмч нар манай улсад ирж хүүхдийн эрүү нүүрний мэс заслын эмч нартай хамтран эмгэг өөрчлөлтийн судалгаа хийх, 0-16 насны хүүхдүүдийг  үзлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд хамтран мэс засал хийх  ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн энэ ажлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны бүх зардлыг Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангаас гаргах юм байна.  
Shuud.mn
Сонин хачин