Сомалид бөмбөг дэлбэрч 12 хүн амиа алдлаа
2012-04-10

Сомалид бөмбөг дэлбэрч 12 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархдсан байна. Халдлагын ихэнх хохирогчид нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан ажээ. Хотын төвийн хөл хөдөлгөөнтэй захад жижиг сагсан дотор тэсрэх бөмбөг нууж тавсан байжээ. Байдоа дахь энэ халдлагыг Аль Шабааб исламист бүлэг хийсэн гэж үзэж байна. Бөмбөг дэлбэрснээс хойш богино хугацаанд цэргүүд зах дээр хүрч очжээ. Нэг гэрчийн AFP мэдээний агентлагт мэдээлснээр “ Энэ бол гамшиг байсан. Би эмэгтэй голдуу есөн хүн харсан. Тэд зах дээр юм худалдан авцгааж байсан” гэжээ. “Бид Этиоп болон Сомалийн цэргүүдийг устгахыг зорилго болгож байсан. Тэдний бараг гурав нь үхсэн” гэж Аль Шабаабын Абу Мусаб хэлсэн байна. Хоёрдугаар сард  Аль Шабааб болон Аль Каида террорист бүлэглэлүүд нэгдсэн бөгөөд өнөөг хүртэл тус улсын өмнөд хэсгийн ихэнх нутагт хараа хяналтаа тогтоосоор байна.
Shuud.mn
Сонин хачин