Улстөрийн сонин хачин
2012-04-11

Дөрвөн жилдээ нэг болдог сонгууль гэдэг ээлжит жүжгийн зохиол нь бичигдээд, дүрүүд нь тодроод тайзан дээр тавигдах шатандаа орж байх шиг байна. Урьд өмнөх жүжгүүд  зохиол найруулга нь муутайгаас болж ард түмэн хэмээх үзэгчидээс ихээхэн шүүмжлэл хүртсэн билээ. Жүжгийн шилдэг дүрүүдийг шалгаруулхад үзэгчидээс санал авна гэдэг ч шүүгч, ажилчид гэх нөхдүүдийн л саналаар шалгардаг болсон гэж дээр дооргүй шивнэлдэж байгаа. Энэ жил ч бүр үзэгчид биш бүр зохиомол машин санал өгч магадгүй болчихоод байна. Энэ ч томоохон хардалт сэрдэлт дагуулах нь улам л тодорхой  болсоор байна. Сонин хэвлэлээр ерөнхий сайд асан С. Баярын найруулсан жүжиг ялах боломжтой гэж ярьж, бичиж байна. Энэ юу гэсэн үг вэ. Мөн доорхи зүйлүүд яг юуг өгүүлнэ вэ. Энэ жилийн сонгууль жүжгийн гол дүрүүд болох МАН, АН хоёулаа үзэгчидын дунд нэр хүнд муутай байгаа. Тиймээс гол найруулагчын зүгээс нэгийнх нь нэрийг өргөж, нөгөөд нь бүх ачааг үүрүүлж үзэгчидыг аргалах санаатай байгаа. Гэхдээ авсан шагнал, дагалдах бэлэг сэлтийг тэнцүү хуваахаар л тохирох байхдаа. МАН нь АН-ыгаа дэмжихээр л тохиролцчихсон л юм шиг байгаа юм. Энэ нь олон зүйл дээр мэдрэгдээд байх юм. 1.  Монголын иргэний бүртгэл мэдээллийн санг Америк улс руу  явуулж сэргээлгэх болсон нь цаанаа ямар зорилгыг агуулж  байсан вэ. Монголын үндэсний аюулгүй байдалтай  холбоотой хамгийн нууц мэдээллийг  хэн ямар зорилгоор харь улс руу гаргаж явуулав. Монгол улсад нууц гэх юм байхаа больсон юм уу. Яагаад УИХ-аар ч энэ талаар хэлэлцүүлсэнгүй вэ. Аль эсвэл бүгд дуу нэгтэйгээр зөвшөөрөх болохоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн юмуу. Иргэний бүртгэл мэдээлэл нь бүхэлдээ очсон улсад яагаад санал тоолох машин бас захиалав. Тохируулж тааруулахыг, хуурч хулхидахыг чадмаг хийдэг болохоор нь Америкийг сонгосон юмуу. Ер нь ямар санаа агуулсан вэ? Үүн дээр эрх баригч хоёр намын аль нь ч дуугарахгүй байгаа нь нэг л сонин. 2. Иргэний цахим үнэмлэх хэвлэх хариуцлагатай ажлыг ямар ч тендергүйгээр, ямар ч шалгуургүйгээр яагаад Бодь группд өгөв. Монгол улсын иргэний цахим үнэмлэх хэвлэх үйлдвэрийг худалдан авах, суурилуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр авч 5,381,200,000 /таван тэрбум гурван зуун наян нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийг улсаас авчээ. Мөн иргэний цахим үнэмлэхний бэлдэц нийлүүлэх ажлыг мөн л Бодь групп шууд гэрээгээр авч 6,5 тэрбумыг урьдчилгаа болгож авсан байна. Энэ бэлдэц болон нийлүүлэх ажилд нийтдээ /19,492,200,00/ төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Улсын ийм их хэмжээний мөнгийг  ямар ч шалгууралтгүй энэ компанид юуны учир өгөв. Бодь группын захирал М.Зоригт гэх нөхөр чинь 2004 онд УИХ-д дэвшиж байсан. ИЗН-д байж байгаад АН-ын гишүүн болсон нөхөр шүү дээ. Иргэний цахим үнэмлэхийг яах гэж энэ групп авсан юм. Ямар учиртай вэ. Хэмжээ хязгаараас нь илүү хэвлүүлэхийг хүссэн хэн нэгэн нөхдүүд байгаа юм биш биз. Улайн цайм АН-ын нэг нөхрийн компани ийм хариуцлагатай ажлыг өөрийн болгочихоод байхад МАН юу ч дуугарахгүй хараагүй, сонсоогүй юм шиг байгаа нь бас л сонин. 3. Сонгуулийн санал тоолох машиныг УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан хүчний холбооны тэргүүн З. Энхболд санаачилж яагаад ямар ч шалгуургүй нөгөө л Бодь групп оруулж ирэх болсон юм бэ. Цаанаа ямар зорилготой юм бэ. Улс төрийн намын гишүүн нөхдүүд сонгуулийн санал тоолох машиныг оруулж ирээд байж болдог юмуу. Үүн дээр ч МАН бас л юу ч дуугарсангүй. Урьдныхаар бол арслан шиг архираад гараад ирэх л байсан даа. Бас л тайлагдахгүй оньсого шиг. 4. Сонгуулийн хуудсыг хэвлэх эрхийг бас л ямар ч тендергүйгээр “Мөнхийн Үсэг” гэх компанид өгсөн нь  учир битүүлэг хэвээр. “Адмон” гэх компанийг шалгаруулчихсан байж байгаад яагаад гэнэт өөрчлөв. “ Мөнхийн үсэг” гэх компаний эзэн нь МАН-ын бага хурлын гишүүн болохоор тэр үү. Эрх баригчид яг юу хийх гээд байна. Зүгээр байхаар зүлгэж суу гэж байгаа юм болов уу. Эсвэл жүжигээ жаахан өөрчилөв үү. Дээрх  бүхнийг мэдсээр байж, мэдээгүй царайлан дүмбийн суусан МАН яагаад юу ч хийгээгүй юм бэ. Яагаад юу ч хийхийг хүссэнгүй вэ. 5. “Женко” Х. Баттулгын төмөр зам, зуун мянган айлын орон сууцны талаарх Ц. Нямдоржтой явуулж буй шоу яг ямар учир агуулгатай вэ. Үүний цаана юу нуугдана вэ. АН-ын Х. Баттулга одоогоор ард түмэнд баатар болж харагдаж байна. Х. Баттулгын цаана АН-ын нэр л гарна. Хөөрхий Ц. Нямдорж хөгнөө хөлдөө чирээд амьтанд ад болж харагдаж байна. 6. Монгол улсын эрх ашигт ноцтой хохирол учруулсан Оюу-толгойн гэрээнд гарын үсэг зурсан засгийн газрын танхимын гишүүн, ЗТБХБЯ-ны сайд асан Х. Баттулга та яагаад Оюу-толгойн гэрээний талаар юу ч дуугарахгүй, ярихгүй байна вэ. Оюу-толгойн гэрээ чинь хамгийн түрүүнд л яригдах сэдэв баймаар. Хамтаараа цуг хийсэн болохоор хаа хамаагүй бас дуугарч болохгүй л байгаа байх. АН-ын нэрэнд муу шүү дээ. 7. Монголын стратегийн чухал орд газруудыг дээрэмдэн, цөлмөж байгаа асуудлыг Х. Баттулга яагаад гаргаж тавихгүй байна вэ. Шалтгаан байгаа юм уу. Аль эсвэл мартаад байна уу. Бас л аль алиных нь нэр холбогдох болохоор дуугүй л байсан байх. 8. Монгол улсын гадаад өр 9,1 тэрбум доллар хүрчихээд байхад энэ их өрийг хэн тавьсан, юунд зарцуулсан, юу бүтээсэн талаарх асуудлыг Х.Баттулга та яагаад гаргаж тавихгүй байна. Хөөрхий хоёр нам хэтэвч нь холбоотой болохоор хэрэг нь бас л цуг илэрэх гээд байсан биздээ 9. Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн  хүндэтгэлийн чуулган дээр  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн улс төрийн намуудыг татан буулгах тухай асуудлыг тууштай эх оронч л юм бол  Х.Баттулга та яагаад гаргаж тавихгүй байна. Эрх баригч хоёр нам хоёулаа унах болчихоор бас айсан уу. За тэгээд сүүлийн үед АН-ын дайралт МАН-ын  дүмбийлт нэгийг л хэлээд байх шиг. Одоо чи дараа нь би гэсэн тохиролцоо л яваад байна уу. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд Монголын ард түмэн эрх мэдэлтнүүдийн тавьсан жүжгэнд толгой нь эргэн төөрөлдөж байсаар ялагдах нь тодорхой болж байх шиг байна. Одоо тэгээд яах вэ. Эрх мэдэлтнүүдийн улс төрийн жүжиг үргэлжлэн тавигдсаар л байна. Харин ард түмэн утга агуулгыг нь ойлголгүй алга ташин үзсээр л сууна. Х. Батхүү      
Shuud.mn
Сонин хачин
МАН АН-ЫГ МАХН-ТАЙ НЬ ХАМТ ЗАЙЛУУЛ
2012-04-11
zochin:
mongoliin ireedui mash notstoi baidald orchood bgaa! mongolchuudaa odoo l bid temtsehgui um bol bidend hugatsaa bhgui bgaa shuu! ene hatuu unen ug shuu!
2012-04-11
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-11
zochin:
Х. Баттулга одоогоор ард түмэнд баатар болж харагдаж байна. Х. Баттулгын цаана АН-ын нэр л гарна. Хөөрхий Ц. Нямдорж хөгнөө хөлдөө чирээд амьтанд ад болж харагдаж байна.
2012-04-11
Media Manager:
Iim saihan medeellig iluu olon hund taraah heregtei... H.Bathuutei holbogdmoor bn... Meddeg hun baival dugarig n ogooroi. Iluu olon suvgar tsatsaj ogch chadna
2012-04-11
Urialga:
Ur hoichoo boddoggui uhaan bogino uls torchdiig tonilgoe, MONGOLCHUUDAA SERTSGEE, BOSTSGOOE!!!!!!!!!
2012-04-11
эх орон:
монгол улсыг ээлжит африк болгох гэсэн эрх мэдэлтнүүдэд ард түмэн цэг тавьж хаалт босгох цаг нь иржээ. бүгдийг нь тонилговол таарна.
2012-04-11
Tүй. . .:
М.А.Н болон А.Н ОДОО БОЛНО. ТҮМЭН ОЛОН ОДОО СОНГОЛТОО ӨӨРЧИЛЦГӨӨ
2012-04-11
бие биенээ хайрлацгаая:
Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-11
иргэн:
Цахим үнэмлэх хугацаандаа гарахгүй, сонгуулийг машинаар тоолох боломжгүй болсон юм биш үү. МАН намынхан АН-ын угшилтай Бодь группэд бүгдийг санаатай өгөөд одоо өөрсдөө гэмгүй царайлаад сууж байгаа өчигдөр ТВ-ээр бүгд харсан байх. УБЕГ-ын даргаар Амарсанааг томилсон нь цаанаа бодлоготой. Одоо УИХ, орон нутгийн сонгуулийг цаасаар өгч, гараар тоолохоос өөр гарц байхгүй. АН өөрөө хөнжилд нь гүйгээд орсны гай гарч байна даа. Гэнэдчихсэн байна Алтанхуягаа.
2012-04-11
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр