Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
2012-04-11

Он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт 885 удаагийн объектийн гал түймэр гарч, үүнээс дийлэнх буюу 258 амины орон сууц, 185 ил задгай болон дулааны сувагт хуримтлагдсан хог шатсан дуудлага эзэлжээ. Мөн эзэнгүй хашаа болон айлын хашаанд, нийтийн эзэмшлийн талбайд зэрлэг өвс шатсан 22  тохиолдол гарсан байна. Гал  түймрийн улмаас 14 хүн нас барж, 13 хүн  түлэгдэж гэмтэн,  аж ахуй нэгж  байгууллага, иргэдэд  нэг тэрбум  582 сая  665 мянга 841 төгрөгийн  хохирол учирч, гал түймрийн  аюулаас 44 хүний амь бие, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн дөрвөн тэрбум 823 сая  төгрөгийн  эд хөрөнгө, 180 барилга, байгууламжийг авран  хамгаалжээ. Иймд дулааны улирал эхэлж гэр хорооллын галлагаа багассан  ч амь бие,  эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас  урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийт дор бүрнээ цахилгаан утасны аюулгүй байдлаа шалгаж, хэт ачаалал  үүсгэхгүй байх, үнс нурмаа гүйцэт унтраах, дутуу унтраасан үнс нурмыг үүдний амбаар, байшин, гэр дотроо тавихгүй байхыг сануулав. Мөн галлагаа нэмсэн үедээ яндангийн цонолт халалт үүсгэхээс сэргийлж дээвэр, яндангийн гарах хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийх, яндангийн залгаасыг шалган аюулгүй байдлаа хангаж, өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшил суулгахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. П.Наран    
Shuud.mn
Сонин хачин