Афганистанд амиа золиослогчид дахин хоёр халдлага үйлдлээ
2012-04-11

Афганистанд хоёр удаагийн амиа золиослогчийн халдлагаар 18 хүн алагдаж, 27 хүн шархадсан явдалд Талибчууд хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдлээ. Амь үрэгдэгсдийн ихэнх нь цагдаагийн ажилчид байсан байна. Эхний халдлага нь Герат мужийн өмнөд дүүрэг болох Гүзара дахь цагдаагийн газрын гадаа болсон бөгөөд гурван амиа золиослогч биедээ тэсрэх бөмбөг зүүн мужийн цагдаагийн дарга Саед Агха Шакибын өрөө рүү нэвтрэхийг оролджээ. Аюулгүй байдлын албаныхан тэдэнд энэ явдлаа зогсоохыг шаардах үед амиа золиослогчид тэсрэх бодисоо дэлбэлсэн байна. Дэлбэрэлтээр 14 хүн амиа алдсан ба тэдгээрийн  гурав нь цагдаагийн ажилтан байжээ. Мөн 22 хүн шархадсан хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Хоёр дахь удаагийн халдлага нь Өмнөд Гелманд мужид болсон бөгөөд хоёр амиа золиослогч Муса Күала дүүргийн цагдаагийн даргын байр луу халдсан хэмээн Гелманд мужийн захиргаанаас мэдээллээ. .Харин гуравдагч этгээдийг цагдаа нар устгаж амжсан байна. Т.Янжин
Shuud.mn
Сонин хачин