Засгийн газрын бондыг 13.5 тэрбум төгрөгөөр арилжлаа
2011-10-15

Өнгөрч буй долоо хоногт  үнэт цаасны таван удаагийн арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр явагдаж,  46 ХК-ийн 784,6 мянган ширхэг хувьцааг 2,6 тэрбум төгрөгөөр арилжлаа. 12-ны өдрийн арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэнд зориулсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 135.0 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 13.5 тэрбум төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 9,757 ширхэг бондыг 97,5 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20196,30 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 387,84 нэгжээр буюу 1,9 хувь  буурсан байна. Индексийн сагсад багтах Шарын гол /10,8%/, Могойн гол /7,4%/, Монгол шилтгээн /2,9%/, УИД /2,5%/, Хөх ган /2,0%/, АПУ /1,6%/, БиДиСек /1,3%/, Женко тур бюро /1,1%/, Таван толгой /1,0%/, Талх чихэр /0,9%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 33,6 тэрбум төгрөгөөр буюу 1,6% өсч, 2 их наяд 84,7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Бэрх уул /79,5%/, Гурил тэжээл булган /17,6%/, Дархан хөвөн /14,9%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол савхи /12,2%/, Шарын гол /10,8%/, Могойн гол /7,4%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 17 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /385,8 мянган ширхэг/, Шарын гол /206,1 мянган ширхэг/, Силикат /48,5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /2,3 тэрбум төгрөг/, Таван толгой /63,4 сая төгрөг/, Ремикон /54,5/ сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Shuud.mn
Сонин хачин