Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Мьянмар улсад айлчилна
2012-04-11

Их Британийн ерөнхий сайд  Дэвид Кэмерон энэ баасан гаригт Мьянмарт айлчлах төлөвлөгөөтэй байна. Зүүн өмнөд Азийн энэ улсад саяхан сонгуульд ардчиллыг дэмжигч Аунг Сан Сү-гийн нам ихэнх суудлыг авч ялалт байгуулсны дараахь явдал боллоо хэмээн Мянмарын засгийн газраас албан ёсоор Мягмар гаригт мэдэгдлээ. Дэвид Кэмерон уг айлчлалынхаа хүрээнд Мьянмарын ерөнхийлөгчтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь албан ёсны бус айлчлал хэмээн мэдээлжээ. Мөн тэрбээр Мьянмарын хамгийн том хот болох Янгонд Их Британийн элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй уулзана. Кэмероны энэ удаагийн айлчлал нь Мьянмарт сүүлийн хэдэн жил болоогүй барууны удирдагчийн айлчлал юм.  
Shuud.mn
Сонин хачин
Bayr:
Тайланд юмуу ямар улс юм бэ малаа монголоор бичээч
2012-04-12
Bayr:
Бирм байлгүй дээ Удахгүй энэ малнууд Чайна, Коре улс гэж бичих юм байналдаа
2012-04-12
Удахгүй Мяммар гэгч энэ орон үгүйрэл хоосролд автаж, бөөн Ардчилал хүний эрх эрх чөлөө хэмээн солиорсон хэнээтнүүдээр улс орон нь дүүрч, Баялгийн Тэгш Бус Хуваарилалт эрс өсөн, цөөн хэдэн Ардчилалгчид нь хагартлаа баяжиж улс орн нь цөлжин үгүйрч, гуйланчлалд орон замдаа орно!
2012-04-11