Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн программд өөрчлөлт хийнэ
2012-04-11

Авто тээврийн газар техник технологийн хэлтсээс өнөөдөр 11:30 цагаас Авто тээврийн газарт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үүнд тээврийн хэрэгслийн бүртгэл хийх программ хангамжид өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн юм. Уг программ хангамжийг ашигласанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарлалт олгох ажиллагаа автоматчилагдаж, сери бүхий дугааруудаас компьютер автоматаар сонголтыг хийн олгож байхаар программчлагджээ. Энэхүү өөрчлөлтийг хийснээр машины азын дугаар, авто машины дугаар давахцах зэрэг зөрчлийг арилгах аж.
Shuud.mn
Сонин хачин