Умард Солонгос пуужингаа шатахуунаар дүүргэж байна
2012-04-11

Хойд Солонгосын албаныхан  11-ний өдрийн үдээс өмнө  хиймэл дагуул хэмээн нэрлээд байгаа алсын зайн тусгалтай пуужингаа шатахуунаар дүүргэж эхлээд байна хэмээн мэдээллээ.  Шатахуунаа дүүргэж дуусвал хөөргөх бэлтгэл хангагдсан гэсэн үг бөгөөд 12-нд ч хөөргөх магадлал  өндөр байна. Умард Солонгос нь 12-16-ны өдрийн өглөөний 07.00 цагаас үд дундын хооронд пуужингаа хөөргөнө хэмээн таамаглаж байна. Умардын Сансрын технологийн хорооны сансрын хөгжлийн хэлтсийн дарга цаг уурын байдал зэрэг бусад хүчин зүйлсийг тооцож үзсэн учраас шинэ удирдагч Ким Чен Ун тушаалаа буулгавал пуужин хөөрнө хэмээн хэлсэн байна. Пуужингаа шатахуунаар дүүргэж хөөргөхөд нэгэнт бэлэн болсон бөгөөд дайн байлдааны бус энх тайван, сансрын хөгжлийг харуулах зорилготой хэмээн Умардын пуужингийн багийнхан тайлбарласаар байна. Т.Янжин  
Shuud.mn
Сонин хачин