Цунамигийн аюул ард үлдэв үү
2012-04-12

Индонез улсаас газар хөдлөлт болохыг анхааруулж, 2004 оны цунамигийн аюул дахин давтагдаж болзошгүй хэмээх айдсыг дагуулж эхэлсэн юм. Гэтэл анхааруулж байсан ёсоор өчигдөр тус улсын баруун хойд зүгийн Асех мужийн ойролцоо далайн гүнд 8.6 магнитудын  хүчтэй газар хөдлөлт болсон. Гэвч газар хөдлөлтийг судалж үзээд энэ нь харьцангуй аюул багатай хэмээн дүгнэжээ.  Энэ удаагийн газар хөдлөлт нь ноцтой аюул дагуулаагүй  бөгөөд Суматрагийн эргийн доргилтын дараахь давалгааны уршгаар Асехийн Симеуле арал дээр 4 хүн хөнгөн шархадсанаас өөр хохирлын мэдээлэл алга байна. Гэсэн ч бүс нутгийн оршин суугчдын айдас арилаагүй л байна. Учир нь 2004 онд яг энэ газарт 9.1 магнитудын газар хөдлөлт болсноос хүчтэй цунами үүсэн 230000 орчим хүн амиа алдаж байсан юм.   Т.Од
Shuud.mn
Сонин хачин