Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Дарь-Эх рүү эргэдэг авто замын уулзвар хэсэгт өнгөрсөн шөнө 02.15 цагт суудлын таван автомашин мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, УБТ-4723 УБТ улсын дугаартай “Хюндай Аксент”, УНО-2428 улсын дугаартай “Хюндай Аксент”, УНЭ-0684 улсын дугаартай “Хюндай Аксент”, БРА-4258 улсын дугаартай “Ниссан”, УНО-6975 улсын дугаартай “Тоёото Платз” маркийн суудлын автомашинууд мөргөлдсөн байна.
Ослын улмаас УНЭ-0684 улсын дугаартай автомашинд зорчиж явсан 19 настай эрэгтэй Ц, 20 настай эрэгтэй Э, УБТ-47-23 улсын дугаартай автомашинд зорчиж явсан 18 настай эрэгтэй М нар хавчуулагдан гэмтсэн аж. Шуурхай бүлэг 105-ын тасаг ослын газарт аврах ажиллагаа явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэжээ.
П.Наран