“Хавар-2012” үзэсгэлэн нээлтээ хийв
2012-04-12

Монголын урчуудын эвлэлийн хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийжээ. Үзэсгэлэнг “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд  100 орчим уран бүтээлчийн 150 гаруй бүтээл дэлгэгджээ. Уг үзэсгэлэнд зураасан зураг, уран баримал, эсгий урлал, уран бичлэг гэх мэт дүрслэх урлагийн бүхий л төрлийг хамруулсан байна. Үзэсгэлэн ирэх 17-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарах аж.     Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин