Пэпси Лигийн плэйоффын төлөөх өрсөлдөөн
2012-04-12

МСБХ-ны Пэпси үндэсний дээд лигийн улирал өндөрлөхөд ердөө гурван тоглолт үлдээд байна. Өчигдөр СТО-нд плэйоффын байрлал шийдсэн чухал тоглолтууд явагдлаа. Эхний тоглолт Энержи Ресурс компанийн Харцага, TLG 13 багуудын хооронд явагдсан. Тоглолтын турш TLG оноогоор илүү гарч байсан ч Харцага дөрөвдүгээр үед Түмэнжаргал, Одбаяр нарын шилдэг тоглолтын ачаар эргэн ирэлтийг хийж хоёр оноо илүү болсон. Гэвч цаг дуусах мөчид Цэнгүүнбаяр алсын зайн шидэлтийг амжилттай болгосноор 68-67 харьцаатай TLG13 баг ялалт байгуулж плэйоффт шалгарах боломжоо авч үлдсэн юм. харин дараагийн тоглолт Акулууд болон SBL Becks багуудын хооронд өрнөж ШУТИС-ын баг 79-61 харьцаатай ялалт байгуулж энэ улирлын хоёрдахь хожлоо авлаа. Ийнхүү Акулууд SBL ийг энэ улиралд хоёр удаа хожлоо. Харин сүүлийн тоглолт нэлээдгүй зүйлийг тодорхой болгох байсан. Хасын Хүлэгүүд баг Бүллстэй энэ улиралд таарахдаа хоёр удаад нь хожигдоод байсан болохоор тэдний хувьд Баянзүрх Бүллс хүндхэн учраа байсан. Тийм болохоор тактикийн тоглолтыг хийж Бүллст хожил өгч байрлал ахиулах нь тэдэнд ашигтай байсан гэхэд болно. тийм ч учраас үндсэн тоглогчоо Баярцогт дасгалжуулагч нөөсөн. Улмаар 70-59 харьцаатай Баянзүрх Бүллс баг ялалт байгуулж плэйоффын эхний шатанд Хүлэгүүдтэй таарахгүй нь тодорхой боллоо. Багуудын амжилт Хүлэгүүд                                  13-4 Баянзүрх Бүллс                         12-6 Офицер                                    10-7 Харцага                                    10-7 TLG 13                                      9-8 SBL Becks                                  4-13 Акулууд                                    2-15 Хүснэгтийн байдлаас харахад Офицер плэйоффт үлдэх эсэх нь тэднээс шалтгаална. Хэрэв тэд SBL Becks –ийг хожвол плэйоффын 3-р байраар гарах бөгөөд харин хожигдвол TLG13 Акулуудыг хожоод дөрөвт бичигдэх магадлал байгаа юм. Харцага багийн хувьд плэйоффт шалгарах эрхээ авсан. Тиймээс Хүлэгүүд, Харцага багуудын сүүлийн тоглолт төдийлөн ач холбогдолтой тоглолт болж чадахгүй юм. 04.13 ШУТИС SHARKS – TLG-13 ХАСЫН ХҮЛЭГҮҮД – ХАРЦАГА ОФИЦЕРУУД – SBL  
Shuud.mn
Сонин хачин