МАХН-ын дарга Н.Энхбаярын биед халдаж, баривчлахаар цагдаа болон АТГ-ын ажилчид яг одоо ажиллаж байна. Үүсээд байгаа асуудлын талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
-Экс Ерөнхийлөгчийг баривчлах тушаал байгаа юм уу. Яагаад ингэж биед нь халдаж байгаа юм бэ?
-Баривчлах захирамж албан ёсоор гарсан. Энэ тогтоолыг Н.Энхбаярын хуулийн зөвлөх О.Баасанхүү одоо танилцуулах гэж байна. Түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Шалгалтын явцад баривчлах хангалттай баримт бүрдсэн тул ийн хуулийн дагуу баривчилж байна.
-Галт зэвсэг гаргаж, бие махбодь болон эд зүйлд нь халдсан. Ингэх эрх байсан уу?
-Баривчлах ажиллагаанд саад учруулсан тохилдолд хүч хэрэглэх эрх бидэнд бий. Галт зэвсэгийн хувьд шаардлагатай тохиолдолд ашиглах тушаал өгсөн. Би АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргын хувьд энэ ажлыг ахлан гүйцэтгэж байна. Одоогоор баривчлах ажиллагаанд нэлээд саад учраад байна.