Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд дөрвөн автомашинтай цагдаагийн албан хаагчид оролцлоо
2012-04-13

Удирдлагын академийн байрны хашаан дотор МАХН-ын дарга  Н.Энхбаярыг баривчлахаар цагдаагийн ажилтнууд ирлээ гэх эх сурвалжийн мэдээлэл  редакцид  20.20 минутад ирсэн юм. Энэхүү мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг  20.40 минутад  Удирдлагын академийн байранд очиход   байрны төмөр хаалгыг цагдаагийн арав гаруй ажилтан хаасан дотор нь МАХН-ын нарийн бичгийн дарга С.Удвал тэргүүтэй гишүүд дэмжигчид цугларсан нэлээд бухимдалтай зогсч байв.  Эх сурвалжийн хамгийн эхний мэдээллээр бол  20.10 цагийн үед тус академийн хашаан дотор  тусгай хамгаалалтын ажилтнууд  буутай орж ирэн экс Ерөнхийлөгчийн унаж явсан автомашиных нь цонхыг хагалж улмаар  түүнийг  чирж гарган биед нь халдан баривчлахыг санаархсан гэв. Энэ үед баривчлах ажиллагаанд оролцож буй хүмүүс  ямар ч шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулаагүй аж. Тухайн үед  цагдаагийн албан хаагчид нэг нэгэндээ буу дамжуулан  алаг өнгийн автомашинд сууцгаасан гэсэн мэдээллийг өглөө. Үймээн үүсээд буй газарт 21 цагийн үед байдал нэлээн хүндэрч МАХН-ын гишүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд цугларсан, нэг хэсэг хүмүүс  Н.Энхбаярын орогнож байгаа байшингийн гаднах төмөр хаалгыг хамгаалтад авч нэг ч хүн нэвтрүүлэхгүй байв. Энэ үеэр  энгийн хувцастай арав гаруй залуу  хар өнгийн суудлын автомашинаас бууж ирэн хамгаалтад аваад буй хашаа рүү нэвтрэхийг оролдсон боловч  намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгаран буцсан юм. Тэднийг МАХН-ын гишүүд, дэмжигчид араас нь хөөн барьж авч биед нь халдах зэргээр байдал тогтвортой биш болсон тул цагдаагийн албан хаагчдад ч хэв журам сахиулахаар нэмэгдэн ирсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлын үеэр хэн нь  хэн болох нь бүр бүрхэг болж, хашаан дотор  дүүрэн хүмүүс ийш тийш гүйлдэж байлаа. Баривчлагаа хууль бус гэж үзсэн хэсэг нөхдүүд намын даргынхаа орогнож буй байшингийн гаднах хаалгыг давхар хамгаалалтад авсан байв.  Цагдаагийн ажилтнууд  намын гишүүдийн дунд зодоон болох шахав Экс Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх О.Баасанхүү цагдаагийн албан хаагчдын үйлдэл нэг бүрийг хууль зөрчсөн гэдгийг тодорхой үндэслэлүүд дээр тайлбарласан юм. Тухайбал Ерөнхийлөгч байсан хүнийг төрийн хамгаалалтад  дөрвөн жил байлгадаг. Баривчлах захирамж гарсан байсан нь төрийн тусгай хамгаалалтын албанд мэдэгдэх ёстой.  Ямар ч хэрэг байсан эхлээд заавал сэжигтнээр татах тогтоолоо танилцуулдаг. Цагдаа нар энд эмх замбараагүй байдал үүсэхээс хамгаалах гэж биш, харин Н.Энхбаярыг эвтэйхэн авч гарахын тулд нэмэгдэж ирж байна гэсэн байна. 21.20 Байдал улам хурцдаж  үүрэг гүйцэтгэхээр ирсэн цагдаагийн ажилтнууд руу намын гишүүд давшлан “Та нар хулгай хийж байхаар хууль дүрмээ унш” хэмээн нүүр рүү чичэх, биед нь хүрэх зэргээр элдэв араншин гаргасаар  22 цагтай золгосон юм. Тэнд чухам хэн нь үнэн ярьж байгаа эсэх нь тодорхойгүй үйл явдал цаг гаруй үргэлжилсний эцэст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хүрэлцэн ирж шүүхийн тогтоол гарсны дагуу баривчлах ажиллагаа хийж  гэж байна гэсэн албан ёсны мэдээллийг өгсөн юм. - Баривчлах захирамж ямар үндэслэлээр гаргасан юм бэ? - Сэжигтнээр татагдсан Н.Энхбаярыг удаа дараа мэдүүлэг авахаар дуудсан боловч ирээгүй. Хууль зөрчсөн. Баривчлах  шүүхийн захирамж албан ёсоор гарсан. Ажиллагаа дууссаны дараа сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгье. -Та хавтаст хэрэг дээр нь ажиллаж байгаа юм биш үү. Ер нь та ямар зорилготой ирсэн юм бэ? -Н.Энхбаярын хуулийн зөвлөх О.Баасанхүүтэй уулзана. Миний хувьд АТГ-ыг Мөрдөн шалгах хэлтсийн даргын хувиар үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байна. -Галт зэвсэг гаргаж, бие  махбодь болон эд зүйлд нь халдсан. Ингэх эрх байсан уу? -Баривчлах ажиллагаанд саад учруулсан тохилдолд хүч хэрэглэх эрх бидэнд бий. Галт зэвсэгийн хувьд шаардлагатай тохиолдолд ашиглах тушаал өгсөн. Би АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргын хувьд энэ ажлыг ахлан гүйцэтгэж байна. Одоогоор баривчлах ажиллагаанд нэлээд саад учраад байна. -Яагаад 22 цагаас хойш саатуулах ажиллагааг явуулж байгаа юм бэ. Хуульд хориотой шүү дээ? - Баривчлах захирамжийг танилцуулж амжаагүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг та бүхэн харж байгаа байх. Бид зохих хуулийн дагуу ажиллах үүрэгтэй. - Экс ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэлэлцсэн асуудалтай холбоотой 300 хуудас баримтыг сэтгүүлчдэд өгсөн. Энэ  асуудалтай холбоотой барих шийдвэр гаргав уу? -Үгүй, энэ ажиллагаанд ямар ч улс төрийн сонирхол байхгүй. -Цагдаагийн тусгай албаны ажилтнууд энд ирсэн үү. Яг хаанахын албан хаагчид ирээд байгаа юм бэ? -АТГ-ын ажилтнууд ирсэн. Цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулахаар ирсэн. Ямар ч тусгай албаны ажилтан ирээгүй. 22.20  Ямар ч байсан  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга экс Ерөнхийлөгчийг баривчлах  шүүхийн захирамж   хууль ёсны дагуу гарсан гэсэн мэдээллийг өгсний дараа дотогш нэвтэрч Н.Энхбаяр шийдвэрийг танилцуулахаар орсон юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагватай Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр нар МАХН-ын даргатай уулзахаар ирсэн байв. Түүнтэй уулзахаар нэр бүхий УИХ-ын гишүүд байр руу нэвтрэхн үеэр бид  тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай утсаар холбогдоход “Би яг одоо Н.Энхбаяртай уулзаж байна.Эргээд холбогдоё” гэв. Мөн энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Удвал гарч ирж, “Н.Энхбаяр даргын биеийн тааруу түргэн дуудлаа” гэв.  Төд удалгүй ЯТТ-ын автомашинтай эмч дуудлагын дагуу Удирдлагын академийн байранд ирж үзлэг хийх гэсэн боловч цагдаагийнхан нэвтрүүлээгүй юм. Н.Энхбаяртай уулзахаар ирсэн ҮШН-ын нарийн бичгийн дарга Г.Уянгаас цөөн асуултад хариулт авлаа. -Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ямар шалтгаанаар баривчилж байгаа юм бол? -Одоо болтол цагдаагийнхан нэмэгдүүлсэн хүчээ авахгүй байгааг хараад өнөөдөр заавал Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг явуулах гэж байгаа юм болов уу. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн энэ бүх процесст хамт байх хэрэгтэй байх. -Ямар шалтгаанаар баривчилж байгаа юм бол. Танд ямар мэдээлэл байна? -Процессын талаас нь надад мэдсэн зүйл алга. Миний мэдэж байгаагаар энэ бүх зүйл улс төрийн шалтгаантай. Өнөөдөр долдугаар сарын 1-ний хэргийн талаар маш ноцтой баримт дэлгэснээс үүдэн ийм зүйл болж байгаа болов уу. Тэнд дэлгэсэн материалд хэн нэгний талаар их ноцтой зүйл байгаа байх. Тиймээс өнөөдөр ийм зүйл үүсч байгаа байх. Мөн энэ баривчлах ажиллагаа МАХН, ҮШН, БНН нэгдэн эвсэх гэж байгаатай холбоотой байх. Эдгээр намууд нэгдэж, Монголын улс төрийн томоохон нэгдэл болох гэж байгаа нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд олон хүний анхаарлыг татаж байх шиг байна. Одоо эвсэл байгуулагдахад ердөө 10 гаруй хоног үлдлээ. Энэ хугацаанаас өмнө амжиж саад болох гэж ийм зүйл зохион байгуулсан байх. Ийнхүү  намын гишүүд болон цагдаагийн албан хаагчдын дундах бужигнаан намжиж зарим нэг хүмүүс тарж явцгаасан юм.  Үүсээд байдлын талаар Н.Энхбаярыг баривчлах болсон үндэслэлтэй  өмгөөлөгч О.Баасанхүү  танилцсаны дараа сэтгүүлчдэд дараахь мэдээллийг өглөө. -Экс ерөнхийлөгчийг ямар үндэслэлээр саатуулах шийдвэр гаргасангүй? - Н.Энхбаяр даргыг гурван  шүүхээс буруутгасан үндэслэлүүдтэй сая танилцлаа. Нэгдүгээр Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа өөрөө ном бичсэн юм байна.  Энэхүү номыг бүтээхэд  тээврийн болон гаалийн зардлыг хэвлэсэн тал даасан юм билээ. Хоёрдугаарт нь, ТВ-9 телевизтэй холбоотой асуудлаар Гандангийн телевизийг хулгай хийсэн гэх асуудал. Тухайн үед Японы Буддийн шашны байгууллагаас Монголд дөрвөн янзын бэлэг өгсөн байдаг юм. Энэ нь Ганданд өгсөн хэвлэлийн тоног төхөөрөмж, Мэгжиджанрайсэг бурханд зориулж 150 сая төгрөг, мөн МУИС-д өгсөн хэвлэх үйлдвэр, иргэн Чойжамц болон Н.Энхбаяр нарт өгсөн хэвлэлийн тоног  төхөөрөмжтэй холбоотой асуудал. Гуравдугаарт “Ремиф” гэж компани түүний хүү Э.Батшугарын нэр дээр гэсэн асуудал. - Н.Энхбаяр дээрх асуудлаараа мэдүүлгээ өгөхгүй хууль зөрчсөн юм биш үү? -Яг энэ асуудлуудаар бол хангалттай тайлбар өгчихсөн. Бичгээр, албан ёсоор өгчихсөн. Тэнд үүсээд байсан нөхцөл шөнийн 02.00 цагийн үед намжсан бол  Н.Энхбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу Удирдлагын академийн хашааны доторх байшингаас өнөөдөр 06.08 минутад албадан баривчиллаа. Эх сурвалжийн мэдээллээр экс Ерөнхийлөгчийг саатуулахад дөрвөн автобус цагдаагийн албан хаагч, нэг автомашинтай тусгай албаны ажилтнууд оролцсон байна. Энэ үеэр тусгай албаны ажилтнууд Н.Энхбаярыг орогнож байсан хаалгыг нь цөм цохиж эвдэн орж улмаар хоёр гар, хоёр хөлөөс нь дамжлан авч яваад цагдаагийн хамгаалалтай автомашинд суулган авч явсан аж. Зарим хүний хэлэхээр тусгай албаны нэгэн ажилтан сэтгүүлчийг зодсон үйлдэл ч гарчээ. Түүнчлэн Удирдлагын академийн хашаанд цугларсан бүх хүнийг баривчилна гэсэн мэдээлэл байна. Яг одоогийн байдлаар тус газарт байдал намжсан, намын гишүүд дэмжигчид цугларсан байдалтай байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр орон нутгаас  МАХН-ын гишүүд автомашинтай гарцгааж байгаа гэнэ. Тун удахгүй МАХН-ын Хэвлэлийн албанаас мэдээлэл өгнө. Н.Түвшин, Н.Ариунаа  
Shuud.mn
Сонин хачин
a:
eniig tsagdaa biw. odoogiin eronhiilogw hilgj bgaa
2012-06-10
amanbek:
Enegiig hiilgej bgaa elbegdorj gedgig medej bna
2012-06-10
Tsagdaa nart hen yamar tushaal ogood bn agedeg ni chuhal bolhoos tsagdaa nar yu hiigee dbna gedeg ni chuhal bishee. tolgoi unteree sain ajilluulad bodood uzeechee. hen negen hun tushaal ogood l ter tsagdaa nar chini modon huuheldei shig hen negnii baasan baasan deer halitarj bgaa yumdaa. helmegduuleltee gej....amar boljdee.
2012-04-13
Uruvdultei teneg tsagdaa nar .Tsagdaa deed zergeer buruutai.
2012-04-13
Tsagdaa nart hen yamar tushaal ogood bn agedeg ni chuhal bolhoos tsagdaa nar yu hiigee dbna gedeg ni chuhal bishee. tolgoi unteree sain ajilluulad bodood uzeechee. hen negen hun tushaal ogood l ter tsagdaa nar chini modon huuheldei shig hen negnii baasan baasan deer halitarj bgaa yumdaa. helmegduuleltee gej....amar boljdee.
Цагдаа нар нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлэх гэж очсон,цагдаа нар хуулинд заасан үүргээ белүүлсэн. Цагдаа нар чинь ард түмний хүүхэд, тэдний нэг хэсэг шүү дээ. Цагдаа нар буруугүй.
2012-04-13
ЦОГО:
БИ ЦАГДАА НАРЫГ ИХ ӨМӨӨРДӨГ БАЙСАН 7 САРЫН 1 НИЙ ҮЙЛ ЯВДЛААС БОЛЖ ИХ ӨРӨВДДӨГ БАЙСАН ДААНЧ ӨЧИГДРИЙН ҮЙД ЯВДЛААС БОЛЖ ДУРГҮЙ БОЛСОН МУУСАЙН ЛУЙВАРЧИД
2012-04-13
a:
eniig tsagdaa biw. odoogiin eronhiilogw hilgj bgaa
ЦОГО:
ҮНЭН ЦАГДАА НАР ТЭР ХҮМҮҮСИЙГ ӨМГӨӨЛЖ БАЙСАН БУУТАЙ ЯВЖ БАЙХАД НЬ АВЧААД НУУГААД БАЙСАН ТЭР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДАА Х. УУГАНБАЯР ГЭГЧ БУУГ НЬ АВЧААД НАДАА БАЙХГҮЙ ГЭЭД НУУГААД БАЙСАН ТЭР МУУ БАЙР АВСАНДАА ЭЛБЭГДОРЖООС
2012-04-13
tsagdaa nar ch gesen hun shuu dee ted ajil uurgee tushaalaar guitsedgej yavaa humuus ted tushaaliin daguu l ajillaj bga alba haagchid
2012-04-13
tsagdaaa nart tushaal ogson bolohoor eserguutseh erh tedend baihgui zugeer l tushaal biyeluuldeg humuus shuu dee6
2012-04-13
guest:
ene tsagdaagiihan unen erguu garuud baih yuma, odoo gishuunii haldashgui erhed haldsan geed oorsdoo l shiitguulneshd, darga nar ni zugeer l ongorno
2012-04-13