Умард Солонгос Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэж байна
2012-04-15

Өнөөдөр Умард Солонгосын их удирдагч, тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан тус улс даяар үндэсний баяр болгон тэмдэглэж байна. Одоогийн удирдагч Ким Чен Ун орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх баярын үйл ажиллагааг нээж үг хэлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ цэрэг зэвсгийн хүчин чадал нь улс эх орноо батлан хамгаалах ажилд хангалттай хүчирхэг болсныг тэмдэглээд цаашид хамтдаа хөгжихийн төлөө зүтгэхийг солонгос хүн бүрт уриалжээ. Өнгөрсөн 13-нд олон улсын дарамт шахалт дор хөөргөсөн тус улсын пуужин бүтэлгүйтэж Солонгосын хойгийн тэнгисийн усанд унасан билээ. Энэ тухай одоогоор Умард Солонгосоос албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм. Мөн пуужингийн туршилт амжилтгүй болсныг тус улсын удирдлагууд иргэдээсээ нууж байж болзошгүй гэнэ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин
ыбөыбөбө:
Гахай
2012-04-15