Прокурорууд номын дуу сонсов
2012-04-16

Хэнтий аймгийн Прокурорын газар тус аймгийн Цагдаагийн газартай хамтарч  энэ гуравугаар сарын 20-ны өдөр зөвлөгөөн хийжээ. Зөвлөгөөнд прокурорууд, Цагдаагийн газрын дарга, тасгийн дарга нар, мөрдөн байцаагч нар оролцож, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гарч байгаа алдаа зөрчил, түүнийг хэрхэн арилгах талаар цаашид авах арга хэмжээ, удаашран шалгагдаж буй онц хүнд, ээдрээ маргаантай, олон үйлдэл, холбогдогчтой хэргүүд, мөн тус аймгийн хэмжээнд олны анхаарал татаж байгаа ойн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлтэй холбоотой хэргүүдийг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэх талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Түүнчлэн аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу "Эрчимжүүлэлт-1" нэгдсэн арга хэмжээг 2012 оны 03 сарын 22 ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж эхлээд байгаа аж. Энэхүү арга хэмжээний хүрээнд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүдийг богино хугацаанд шалгаж шийдвэрлэх, түдгэлзээтэй байгаа хэргүүдийн судалгааны дүнг үндэслэн зарим хэргүүдийг сэргээж шийдвэрлэх графикийг гаргасан ба мөн удирдамжинд заасан болзлыг хангаж, бусдыгаа хошуучилсан тус бүр нэг прокурор, мөрдөн байцаагчийг шалгаруулах, хангалтгүи ажилласан прокурор, мөрдөн байцаагч нарт хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ. Мөн Хэнтий аймгийн прокурорын газраас "Сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болох нь", "Гэмт хэргийг зүйлчлэх арга зүй", "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх" гэсэн сэдвүүдээр 4 цагийн сургалтыг прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, бүх сумдын хэсгийн төлөөлөгч нарыг оролцуулан зохион байгуулсан ба сургалтын явцад гарсан саналын дагуу цаашид улирал бүр хамтарсан сургалт явуулж байхаар тогтсон байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
tsagdaa:
saeuin prokuroruig uzeh gesenyum uu
2013-06-25