Дипломатууд сургалтад хамрагдаж байна
2012-04-16

 Монгол Улсын Гадаад харилцааны яам Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс /ЛБНАУ/-ын  дипломатуудад зориулан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоон хоногийн сургалт, семинарыг зохион байгуулж байна. Энэ сарын 16-27-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны Сургалт, судалгааны төвд болж байгаа энэхүү семинарт  Афганистаны 12 дипломат хамрагдаж байгаа юм Сургалт Монголын түүх, гадаад бодлого, олон улсын харилцаа, стратеги судлал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, геополитик,  терроризм, олон улсын эрх зүй зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлуудыг хамарсан сэдвийн хүрээнд явагдах юм. Энэхүү сургалтын хөтөлбөрт тусгасан лекцүүдийг МУИС-ын ОУХС, Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид болон ахмад дипломат нар заах бөгөөд энэ үеэр дипломат алба хашиж байсан БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг нар уригдаж лекц унших юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин