Пан Азийн Лхагваад тэнсэн харгалзах ял оноолоо
2012-04-16

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин,  Пан Азийн аварга Д.Лхагваа нарын 14 хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн мэргэжлийн боксчин, Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагваа, “Ландага” хочит Ё..Батцэнгэл, мөрийтэй тоглоомчдын “багш” гэгдэх Н.Батцэрэн, Я.Энхбаяр, Б.Батдэлгэр, Т.Жавхлантөгс, Б.Булган, Х.Пүрэвдорж, Ж.Нямгэрэл, Я.Угтахбаяр, Б.Мөнгөнхөлөг, Б.Дашдондог, Ө.Мөрөн, Б.Цеэн нарын 14 холбогдогчтой хэргийг хэлэлцсэн юм. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 243.1зүйл анги буюу “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан мөн , 243.2 -т зааснаар “Энэ хэргийг давтан үйлдсэн” гэдэг үндэслэлээр буруутгасан билээ. Шүүх бүрэлдэхүүний шийдвэр гарч Д.Лхагваа, Б.Мөнгөнхүлэг, Ч.Батсүрэн, Ж.Нямгэрэл нарыг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
shuuhed olnii tanikuud iheer ochdog bolj
2012-04-24
ха ха ха яасан их алдаж бичдэг юм бэээ? энэ сэтгүүлч нар нь ийм байхаар эх орон яаж хөгжнөө
2012-04-16