Филиппин, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
2012-04-16

Жил бүр болдог  Филиппин,  АНУ-ын нэгдсэн цэргийн сургуулилт  өнөөдөр албан ёсоор Манилагийн цэргийн бааз дээр эхэллээ. Уг нэгдсэн  сургуулилтад 4500 америк, 2300 филиппин цэрэг оролцож байгаа бөгөөд 4 сарын 27 хүртэл 12 өдөр үргэлжилнэ. Нэгдсэн  сургуулилт Филиппиний өөр өөр нутгуудад нэгэн зэрэг явагдана. Энэ удаагийн сургуулилт Өмнөд Хятад тэнгисийн арал дээр болсон Филиппин, Хятадын хоорондын усан онгоцны асуудалтай холбоогүй хэмээн мэдэгдлээ. Мөн уг цэргийн сургуулилт нь тэнгисийн аюулгүй байдал болон терроризмын эсрэг чиглэгдэж байгаа аж. Харин ямар нэгэн улсын эсрэг хандаагүй байна.
Shuud.mn
Сонин хачин